“Хүний түүх” цуврал баримтат киноны үзлэг боллоо

“Глоб Интернэшнл” ТББ, Монгол дахь Их Британий элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүний эрхийн мэдээллээр дамжуулан хүнийг чадавхижуулах нь” төслийн хүрээнд бүтээсэн “Хүний түүх” цуврал баримтат киноны үзлэгийг 2011 оны 03-р сарын 21-ний өдрийн 16.00 цагт “Black Box” театрт зохион байгууллаа.

“Хүний түүх” цуврал баримтат киногоор дамжуулан бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, нийт ард иргэдийн хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь төслийн гол зорилго юм. Эдгээр баримтат кино бүрт өгүүлсэн хүний эрхийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар саналуудыг, кинонуудын хамт УИХ, Засгийн газар, холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлнэ.

“Хүний түүх” цуврал баримтат киноны үзлэгийг эхний хэсэгт “Глоб Интернэшнл” ТББ-ын төслийн хүрээнд бүтээсэн

          “Өөрөө өөрийгөө аваад явахыг хүсч байна...” 

          “Миний охин хамгийн сүүлийнх нь байг . . .”

          “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай”

          “Нэг өдөр”

хэмээх дөрвөн баримтат кино, хоёр дахь хэсэгт хүний эрхийн бусад төрийн бус байгууллагуудын бүтээсэн

“Хүн бүрийн сэтгэлд гал бий”
“Хүн худалдаалах гэмт хэрэг газар авсаар байх уу?”


хэмээх кинонуудыг олон нийтэд нээлттэй үзүүллээ.