Глоб Интернэшнл төвөөс жил бүр Хэвлэлийн эрх чөлөөний тайлан (ХЭЧТ) эрхлэн гаргадаг. Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр гаргасан 2020 оны ХЭЧТ нь үндсэн гурван хэсэгтэй. Үүнд, нэгдүгээр хэсэгт хэвлэл, мэдээллийн эрх зүйн орчныг долоон зүйлийн хүрээнд танилцуулсан бол, хоёрдугаар хэсэгт Монгол дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдал ба 2020 онд гарсан онцлох зөрчлүүдийг нэрлэв. Харин, гуравдугаар хэсгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг үүсгэсэн иргэний болон эрүүгийн хэрэг болоод үүнтэй холбогдох судалгааны дүнг үзэх боломжтой.
Тус тайланд, хавсралтаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх талаар НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс Монгол улсад өгсөн зөвлөмж, КОВИД-19 цар тахлын үе дэх иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторингийн тайлан оров.
Тайланг ЭНД дарж татаж авна уу.