Глоб Интернэшнл төв сонгуулийн тухай сэтгүүл зүйн бүтээлийг дэмжинэ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшнл төвөөс зохион байгуулсан "Шударга, ёс зүйт сонгууль ба хэвлэл мэдээлэл" сургалтад оролцсон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сонгуулийн тухай мэдээ сурвалжилга хийхдээ ёс зүйтэй, шударга, тэнцвэртэй байдлыг хөхиүлэн дэмжиж байна. 

Энэхүү сургалтын хүрээнд зарлаж буй сэтгүүл зүйн бүтээлийн удирдамжтай танилцана уу.

“Шударга, ёс зүйт сонгууль ба хэвлэл мэдээлэл” сургалтын агуулгын хүрээнд сэтгүүл зүйн бүтээл туурвих удирдамж

ЗОРИЛГО: Сонгуулийн тухай мэдээ сурвалжилгын ёс зүй, шударга, тэнцвэртэй байдлыг хөхиүлэн дэмжих 

ХАМРАХ ХҮРЭЭ: 2021 оны 3 дугаар сарын 3 ба 4, эсвэл 2021 оны 3 дугаар сарын 11 ба 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан цахим сургалтад хамрагдсан болон бусад орон нутгийн болон Улаанбаатар хотын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд

БҮТЭЭЛ ТУУРВИХ ХУГАЦАА: 2021 оны 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 9 буюу МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах үе

БҮТЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ: Шаардлага хангасан 10 сэтгүүл зүйн бүтээлд дэмжлэг үзүүлнэ.  

БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ:

Уламжлалт болон цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх, түгээх 

хэлэлцүүлэг, 

ярилцлага, 

нийтлэл, 

мэдээ сурвалжилга, 

шүүмж, 

зөвлөмж, 

дата сэтгүүл зүйн бүтээл (дата анализ, тоо баримтад дүн шинжилгээ хийх) гэх мэт 

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

тэнцвэртэй, 

ёс зүйтэй, 

олон талт эх сурвалжийг ашигласан, 

хараат бус шинжээчдийн дүгнэлт, дүн шинжилгээн дээр тулгуурласан, 

дээрх сургалтын үеэр олж авсан мэдлэгээ ашигласнаа ямар нэг байдлаар харуулсан, 

өөрийн үзэл бодлоо бусдад тулгахаас зайлсхийсэн,

нээлттэй өгөгдлийг задлан шинжилсэн, нэгтгэсэн дата сэтгүүл зүйн аливаа хэлбэрийг ашигласан

бүтээлээ тогтоосон хугацаанд олны хүртээл болгосон байх.

АШИГЛАХ ЭХ СУРВАЛЖ: 

Хичээл заасан багш нар болон мэргэжилтнүүдийн заасан хичээлээс эш татсан,

“Шударга, ёс зүйт сонгууль ба хэвлэл мэдээлэл” байршуулсан видео хичээлүүдийн агуулгыг ашигласан, 

ГИТ-ийн “Сонгуулийг мэдээлж, сурвалжлах нь”  гарын авлага,

ГИТ-ийн “Телевизээр сонгуулийн халз мэтгэлцээн хэрхэн зохион байгуулах вэ?” гарын авлага

ЖИШИГ БҮТЭЭЛИЙН АГУУЛГА:

Жишиг бүтээлийн агуулга доорх шалгуурын аль нэгийг хангасан байх

- Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчны талаар мэдээлж сурвалжилсан,

- Сонгуулийн хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулсан,

- Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд зориулсан,

- Баримт нягталж, худал мэдээллийг няцаасан,

- Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулсан, задлан шинжилгээ хийсэн,

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрх, боломж бололцооны талаар асуудал хөндсөн,

- Сонгуульд оролцохын ач холбогдлыг таниулан сурталчилсан,

- Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр дэх амлалтад дүн шинжилгээ хийсэн, түүний хэрэгжүүлэх арга зам, боломжийн талаар асуудал хөндсөн.

БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА: Олны хүртээл болгосон сэтгүүл зүйн бүтээлийн эх хувийг Глоб Интернэшнл төвийн enkhbayar@globeinter.org; lkhagvasuren@globeinter.org цахим хаягаар 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хүлээн авна. Төсөл хэрэгжүүлэгч багийн зүгээс ирүүлсэн бүтээлүүдэд үнэлгээ хийж, шаардлага хангасан 10 сэтгүүл зүйн бүтээлийн эзэдтэй холбоо барина.   

Холбоо барих: 88093432, 99031371