"Төрийн мэдээллийн хүртээмж: Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн зорилт, мөн чиглүүлэх хүч болох нь" зөвлөлдөх уулзалт болно

Глоб Интернэшнл төв, Фрий Пресс Анлимитэд, Дойче Велле Академитай хамтран Тогтвортой хөгжлийн 16.10 дахь зорилтыг Үндэсний сайн дурын тайланд тусгах асуудлаар олон талын оролцоо бүхий Үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 3-р сарын 4-5-ны өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгуулна.

НҮБ-ын гишүүн улс орнууд жил бүр Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтанд Дэлхийн Тогтвортой хөгжил - 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сайн дураараа тайлагнадаг. Монгол Улс 2019 оны 7-р сард болох чуулга уулзалтанд Үндэсний сайн дурын тайлангаа танилцуулна. Иймд Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад бэлтгэх чармайлт бий болгох, Үндэсний сайн дурын тайланд тусгах ТХ-ийн 16.10.2 зорилтын шалгуур үзүүлэлтийн хэрэгцээ, шаардлагын тухай мэдээлэл өгөх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, мөн хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэх талбар бий болгох, цаашид ажлын хэсэг байгуулах зэрэг үндэсний механизмаар дамжуулан өөриймшүүлэх зорилгоор олон талын оролцоо бүхий Үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна.

Үндэсний зөвлөлдөх уулзалт нь Монгол Улсад төрийн байгууллагын мэдээллийн түгээмэл хүртээмжийг хангахад учирч буй сорилууд, хэрэгцээ, шаардлагад тулгуурласан суралцахуйн боломжоор хангахын тулд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуультай холбоотой бүх салбарын төлөөллийг урьж оролцуулна. Үүнд:

• Засгийн газар, тэргүүлэгч яамдын асуудал эрхэлсэн ажилтнууд;
• Хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл;
• Боловсрол, судалгааны байгууллагын төлөөлөл

Зорилт

• ТХ-ийн 16.10 дахь зорилт ба түүний шалгуур үзүүлэлт, 16.10.2-ын тухай үндэсний оролцогч талуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх;
• Монгол Улсын Үндэсний сайн дурын тайланд ТХ-ийн 16.10 дахь зорилтын хэрэгжилтийн оруулах;
• 2019 оны Улс төрийн дээд түвшний чуулга уулзалт, Үндэсний сайн дурын тайлангийн үйл явц, нөлөөллийн үйл ажиллагааны хүчин чармайлтын тухай мэдээллээр хангах;
• ТХ-ийн 16.10 дахь дэд зорилтын талаар үндэсний оролцогч талуудын чармайлтыг хөхиүлэн дэмжих, 16.10 дахь дэд зорилт боловсруулах, энэ жилийн болон дараа дараагийн Үндэсний сайн дурын тайланд тусгах тактик аргачлал боловсруулах.

Оролцогч талууд ТХ-ийн 16.10 дахь дэд зорилтыг хангах хүсэл зоригтой хэвээр байх, ТХ-ийн 16.10.2 зорилтын шалгуур үзүүлэлтийн дэвшлийг Үндэсний сайн дурын тайланд тусгахад дараагийн алхмууд нэн чухал юм. Монгол Улсад болон бусад улсад зохион байгуулсан олон талын оролцоо бүхий зөвлөлдөх уулзалтын үр дүнд тулгуурлан ТХ-ийн 16.10.2 зорилтын шалгуур үзүүлэлтийн дэвшлийг тайлагнах, дэвшлийн талаар Үндэсний сайн дурын тайланд тусгах тактик аргачлал боловсруулна.

Нэмэлт мэдээлэл

Фрий Пресс Анлимитэд (FPU), Дойче Велле Академи (DW Akademie) дэлхийн улс орнуудад дотоодын түншүүдийн дэмжлэгтэйгээр ТХ-ийн 16.10.2-ын шалгуур үзүүлэлтийг онцлон авч, олон талын оролцоо бүхий цуврал зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. Эдгээр уулзалтад тухайн улс дахь Үндэсний сайн дурын тайлан бичихтэй холбоотой байгууллагууд, хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн хөгжлийн салбарт идэвхтэй ажилладаг иргэний нийгмийн байгууллага, судалгааны байгууллагын төлөөлөгчдийг оролцуулдаг. Индонези, Монгол, Өмнөд Африк энэ санаачилгын зорилтот орон юм.

Үзэл бодлын эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө нь Дэлхийн Тогтвортой хөгжил - 2030 хөтөлбөрийн 16.10 буюу “Төрийн мэдээллийн хүртээмжийг хангах, суурь эрх чөлөөг хамгаалах” гэсэн дэд зорилтын хүрээнд багтсан бөгөөд аль аль нь зөвхөн зорилтоор зогсохгүй тогтвортой хөгжлийн чиглүүлэгч хүч юм.

ТХ-ийн 16.10 дахь дэд зорилт нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжил хөтөлбөрийн тухай мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэдгээрийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Гагцхүү мэдээлэлтэй иргэд л эерэг өөрчлөлтийн төлөө утга учир бүхий дэвшилд хүрэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, мониторинг хийхэд оролцох чадавхтай болно. Ийм ч учраас хэвлэл мэдээллийг хамруулах нь ТХ-ийн 16.10 дахь дэд зорилт, түүнчлэн өргөн утгаар 2030 хүртэлх зорилтуудыг хэрэгжүүлэхэд урьдчилсан нөхцөл болно. Гэсэн хэдий ч үндэсний хэмжээний бусад тэргүүлэх чиглэлийг авч үзэхдээ, энэ асуудалд ач холбогдол өгөлгүй байнга орхигдуулдаг. Түүнчлэн, улс орнууд 2019 онд Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад илгээх Үндэсний сайн дурын тайлангаа боловсруулах явцдаа ТХ-ийн 16.10 дэд зорилтын талар оруулахын тулд нөөц боломжоо зориулахад анхаарал тавихгүй байх төлөв ажиглагдаж байна. ТХЗ-ыг бүрэн хэрэгжүүлэхэд энэ асуудлыг багтаах, мөн үүний ач холбогдлыг онцлохын тулд нөлөөлөхийн төлөө хүчин чармайлт зайлшгүй шаардлагатай.

Улс төрийн дээд түвшний жил бүрийн чуулга уулзалт нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудад хүрэх явцад гарч буй ахиц дэвшлийг нягтлан хэлэлцэх гол механизмын нэг юм. Үүнд, төрийн тэргүүнээс эхлэн яамдын түвшин дэх албан хаагч хүртэлх үндэсний Засгийн газрын төлөөлөгчид, түүнчлэн НҮБ-ын систем, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхнийг нэг дор цуглуулна.
Улс төрийн дээд түвшний чуулга уулзалт нь найман өдрийн турш ТХЗ-уудын хэд хэдэн асуудлыг гүнзгий хэлэлцэж, түншлэлийн талбар бий болгох зорилготой. 2019 онд тэдгээр онцлох асуудлын нэг нь Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилго юм. НҮБ-ын гишүүн улсууд Үндэсний сайн дурын тайлангаа жил бүр илгээх бөгөөд энэ нь Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтын нягтлах хэлэлцүүлгийн суурь болно.

Үндэсний сайн дурын тайлан нь туршлага солилцох, Засгийн газрын бодлого, институцийг бэхжүүлэх, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг цаашид хэрэгжүүлэхэд олон талын оролцоо бүхий дэмжлэгийг эрчимжүүлэх зорилготой. Энэ нь бас 2030 он хүртэлх зорилгуудыг хэрэгжүүлэхэд улс бүрт хийгдсэн алхмуудыг илтгэж, тухайн оронд хүрсэн амжилтуудад үнэлгээ дүгнэлт өгөхөөр төлөвлөгдсөн юм.

Арга зүй
Тухайн орон дахь мэдээллийн эрх чөлөөний байдлыг өөр өөр хандлагаар үнэлж, дүгнэлт өгөх гурван арга зүй боловсруулсан байна. Үүнд:

• Мэдээллийн эрх чөлөөний нөлөөллийн сүлжээ (FOIAnet)-ний арга зүй

Үүнийг тухайн улс ТХ-ийн 16.10.2 зорилтын шалгуур үзүүлэлтэд, тухайлбал Мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдсан эсэх, хэрэгжилтийн байдалд нийцсэн эсэхэд зэрэгцээ үнэлэлт дүгнэлт өгөхөд нь иргэний нийгмийн байгууллагуудад тусламж болох энгийн арга хэрэгсэл байхаар боловсруулсан. Энэ нь Мэдээлэл авах эрхийн тухай хууль иргэд, байгууллагуудад хэрхэн үйлчилж буй тухай мэдээлэл, өгөгдөл цуглуулах зорилготой. Дойче Велле академи (DW Akademie), Фрий Пресс Анлимитэд (FPU) байгууллагын зохион байгуулж буй Олон талын оролцоо бүхий зөвлөлдөх уулзалтын үеэрх хэлэлцүүлгийг чиглүүлэхэд бид тус арга зүйн үр дүнг ашиглана.

• ЮНЕСКО-гийн арга зүй

ЮНЕСКО нь ТХ-ийн 16.10.2 зорилтын шалгуур үзүүлэлтэд мониторинг хийх эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйлчлэгч албаны үүргээ гүйцэтгэх үүднээс ЮНЕСКО болон ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэн суурь мэдээлэл цуглуулахын тулд Гишүүн Улсуудад чиглэл өгөх санал асуулгын хуудас бэлтгэсэн юм. Эдгээр санал асуулга нь төрийн байгууллагууд Мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж буйд иргэд, байгууллагаас мэдээлэл авахаар ирүүлсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж буйд өөрсдөө үнэлэлт дүгнэлт өгөхөд зориулагдсан. Санал асуулгын хуудсыг бөглөхөд туслах зорилгоор удирдамжаар хангана.

• Германы хамтын ажиллагааны байгууллага (GIZ), Канадын Хууль, ардчиллын төв (CLD)-ийн хамтран боловсруулсан арга зүй

Энэ нь Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн комиссариатаас эхлэн иргэний нийгмийн байгууллага хүртэл зохих бүхий л байгууллагыг хамруулан гүнзгий судалгаа хийх өргөн хүрээтэй арга зүй юм. Үүнийг тухайн оронд Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг үнэлж дүгнэх хэм хэмжээ болгох зорилгоор боловсруулсан. Одоо Пакистан улсад энэ арга зүйг ашиглаж байна.