МЭДЭЭ
Ажлаа хийж явсан фото сурвалжлагч халдлагад өртөж, ажлын багажаа эвдлүүлсэн байна
2007/07/022383
Сvхбаатар дvvрэгт байрлах Чингис 3 рестораны менежер Нараа гэгч “Нийгмийн толь” сонины фото сурвалжлагч С.Туулыг 2007 оны 6-р сарын 24-нд өөрийн ресторанд зөвшөөрөлгvй зураг авлаа хэмээн буруутгаж аппаратыг нь булааж авахыг оролдон, толгойруу нь цохиж ажлын гол багаж болох аппаратыг нь эвдэлсэн байна.
МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга Л.Нинжжамцыг ажлаас нь халав
2007/06/272860
МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн шаардлагаар Ерөнхий захирал М.Наранбаатар Тамгын газрын дарга Л.Нинжжамцыг ажлаас нь халлаа. Л.Нинжжамц хэвлэлийн бага хурал зарлаж сэтгvvлчдэд мэдэгдэл хийсэн.
УИХ-аас томилогдсон ажлын хэсэг МҮОНРТ-ийн дотор үүсээд байгаа хямралтай газар дээр нь танилцлаа
2007/06/262282
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Дондог, УИХ-ын гишvvн С.Оюун, Э.Бат-Vvл нар 2007 оны 6-р сарын 26-нд МVОНРТ-ийн Хамт олны зөвлөл болон захиргааныхан, мөн Vндэсний зөвлөлийнхөнтэй уулзав.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг огцруулахыг шаардаж байна
2007/06/252424
Монголын Vндэсний Олон нийтийн радио, телевизийн сэтгvvлч, уран бvтээлчид 2007 оны зургадугаар сарын аравдаас эхлэн суулт зарласан билээ. МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн 15 гишvvнийг томилохдоо урьдчилан шалгаруулалтад оролцоогvй зургаан хvнийг улстөрийн намуудын шахалтаар албан хvчээр УИХ-д оруулж батлуулсан, Vндэсний зөвлөлөөс радио, телевизийн дэд захирал, алба, нэгжийн дарга нарыг сонгохдоо сонгон шалгаруулах журмыг баримтлаагvй зэрэг нь хууль бус vйлдэл болсон тул МVОНРТ-ийн ажилчдын Тvр хорооныхон шvvхэд хандан гомдол гаргасан билээ.
МҮОРТ-ийн Хамт олны зөвлөлийн шийдвэрийг ТББ-д дэмжиж байна.
2007/06/192568
МVОНРТ-ийн Vндэсний зөвлөл огцрох ёстой гэж Миний Монголын Газар шороо хөдөлгөөний тэргvvн Б.Болдбаатар, МЖДVЭДХ-ны гvйцэтгэх захирал Г.Алтан-Эрдэнэ, МVV-ийн холбооны тэргvvн Н.Дашзэвэг нар сэтгvvлчдэд мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Сэтгүүлчид ДОХ-ын эсрэг нэгдэв
2007/06/182775
ХДХВ/ДОХ-ын халдвар шvдний чигчлvvр, vсчний сам, шивээсний зvvгээр дамжин халдварлахгvй. Харин тариурын зvvгээр дамжин халдварлах аюултай юм байна.
Сэтгүүлч, Уран бүтээлчид шаардах эрхтэй
2007/06/152312
МСНЭ энэ мэдэгдлийг хийв. Москва хотноо зохиогдсон Сэтгvvлчдийн 16-р их хурлаас “Сэтгvvлч, уран бvтээлчид хөдөлмөрийн сайн нөхцөл шаардах эрхтэй” болохыг албан ёсоор тунхаглажээ.
МҮОНРТ-ийн ажилчид суулт зарлалаа
2007/06/152488
Өчигдөр буюу Пvрэв гаригийн vдээс хойш тус телевизийн Хамт олны зөвлөлийн гишvvд ажлын байрандаа суулт зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.
Эрхэм уншигчид аа!!!
2007/06/142628
Эрхэм уншигчид аа!!! globeinter.org.mn сайт засвартай байсан тул 1-6-р сарын мэдээг http://www.monitoring.mn/ сайтны мэдээ хэсгээс уншина уу.
Олон нийтийн радио телевизийн үйл ажиллагаа доголдов
2007/06/142442
Монголын Vндэсний Телевизийн ажилтан, албан хаагчид Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт Vндэсний зөвлөлд томилсон хvмvvсээ эргvvлэн татахыг шаардсан албан бичиг хvргvvлснээ vзэг нэгт нөхөддээ мэдэгдлээ. Vндэсний телевизийн ажилтан албан хаагчдын төлөөлөл болсон Хамт олны зөвлөл Vндэсний Телевиз, радиогийн дотор юу болж байгааг олон нийтэд дэлгэхээр сэтгvvлчдэд хандсан гэдгээ хэлж байв.