МҮОНРТ-ийн Хамт олны зөвлөл өлсгөлөн зарлахаа мэдэгдэж бэлтгэл ажилдаа орлоо

2007 оны 6-р сарын 14-нөөс эхлэн МVОНРТ-ийн байранд ажлын цагаар суулт зарлаад байсан Хамт олны зөвлөлийн гишvvд маргааш буюу 2007 оны 7сарын 5-ны 11 цагаас эхлэн өлсгөлөн зарлахаар болсноо мэдэгдэн холбогдох газруудаас хуулийн дагуу зөвшөөрөл авахаар албан бичиг илгээжээ.

Хамт олны зөвлөлийн гишvvvдийн тавьж байгаа гол шаардлага нь “Хууль бус” гэсэн тодотголтой vндэсний зөвлөлийг огцруулах юм байна. Тэд :
-Vндэсний зөвлөл ОНРТ-ийн хуулийн 21.3 дахь заалтыг зөрчсөн гишvvдийг өнгөрсөн хугацаанд огцруулаагvй,
- Ерөнхий захирал С.Мягмарыг хуйвалдаанаар улс төрийн нөлөөн дор сонгосон
-Хяналтын зөвлөлийг дотроосоо байгуулсан
-Гадаад харилцаа хөрөнгө оруулалт, Удирдлага зохион байгуулалт ёс зvйн гэсэн хуулинд байхгvй хоёр хороог дур мэдэн байгуулсан
зэрэг өнгөрсөн хугацаанд vйлдэж байсан хууль бус үйлдлүүдэд нь буруутган огцрохыг шаардаад байгаа билээ.

Хамт олны зөвлөл өөрсдийн тавьсан шаардлагад МVОНРТ-ийн Vндэсний зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг одоог хvртэл тодорхой хариу өгөөгvй тул тэмцлийн хурц хэлбэрт шилжиж 2007 оны 7-р сарын 5-ны өдрийн 11 цагаас нойтон өлсгөлөн зарлахаар болсноо мэдэгдэж сонордуулах захидлыг УИХ-ын Төрийн байгуулалтын ажлын хэсгийн ахлагч Т.Ганди, МVОНРТ-ийн Vндэсний зөвлөл, Монгол улсын Хvний эрхийн комисс, Чингэлтэй дvvргийн засаг дарга зэрэг холбогдох байгууллагуудад илгээжээ. Мөн МVОНРТ нь улсын онцгой объектэд ордог тул Чингэлтэй дvvргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт буюу МVОНРТ-ийн өмнөх замын урд тэмцлээ явуулахаар төлөвлөсөн гэдгээ Хамт олны зөвлөлийн гишvvд хэлж байв.

Тэд УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны ажлын хэсгийнхний дvгнэлт хэтэрхий удаж байна, 6 сарын 14-нд байгулагдсан Ажлын хэсгийнхэнд асуудлыг шийдвэрлэн дvгнэлт гарах хугацаа хангалттай байсан гэж Хамт олны зөвлөлийн гишvvд vзэж байгаагаа мэдэгдсэн.

Б.Насанжаргал