Ажлаа хийж явсан фото сурвалжлагч халдлагад өртөж, ажлын багажаа эвдлүүлсэн байна
Сvхбаатар дvvрэгт байрлах Чингис 3 рестораны менежер Нараа гэгч “Нийгмийн толь” сонины фото сурвалжлагч С.Туулыг 2007 оны 6-р сарын 24-нд өөрийн ресторанд зөвшөөрөлгvй зураг авлаа хэмээн буруутгаж аппаратыг нь булааж авахыг оролдон, толгойруу нь цохиж ажлын гол багаж болох аппаратыг нь эвдэлсэн байна.

Чингис 3 ресторан шавьжтай хоолоор vйлчилж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу “Нийгмийн толь” сонины фото сурвалжлагч С.Туул зургийг нь авахаар очжээ. Тэрээр тус рестораны галын өрөөнд орж бохир орчинд хоол хийн иргэдэд vйлчилдэг болохыг нь нотлох фото зургууд авсан байна. Тvvнийг зургаа аваад гарах гэхэд тус рестораны менежер Нараа байгууллагын дотоод нууцад нэвтэрлээ хэмээн сэтгvvлчид халджээ.

Сэтгvvлч С.Туул маргааш нь Сvхбаатар дvvргийнхээ цагдаад өргөдөл гаргахаар очсон боловч цайны цаг гэсэн шалтгаанаар хvлээж аваагvй байна. 2007оны 6сарын 26 буюу Мягмар гаригийн 17 цагт дахин очиход ажлын цаг дууссан маргааш ир гэж дахин буцаажээ. Маргааш нь буюу 2007 оны 6сарын 27-нд Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бvртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганхуяг “сэтгvvлчид та нар хаана юу хийхээ мэддэггvй яах гэж тэгж дураараа зураг хөрөг авдаг юм” гэж загнаж өргөдлийг нь хvлээж аваагvй байна.

Байгууллагын нууцын тухай хуулийн 1-р бvлгийн 6.1-д тухайн байгууллагын явуулж буй vйл ажиллагаа, vйлдвэрлэл, vйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хvн амын эрvvл мэнд, хvрээлэн буй орчинд vзvvлэх буюу vзvvлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээллийг нууцалж болохгvй гэж заажээ. “Нийгмийн толь” сонин дээр гарсан мэдээлэл, мөн иргэдийн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын байцаагч Н.Валя “Чингис 3” рестораны vйл ажиллагааг шалгаж эрvvл ахуйн шаардлага хангаагvй, хоолны чанар муу, мэргэжлийн тогооч ажиллаагvй гэсэн дvгнэлт гарган тус рестораны vйл ажиллагааг тvр хугацаагаар зогсоогоод байгаа юм байна.

Б.Насанжаргал