МЭДЭЭ
Эрүүгийн хуулийн доромжлох, гүтгэх хэрэгт Улсын дээд шүүхэс хийсэн албан ёсны тайлбарын талаархи үзэл бодол
2007/11/232343
Монгол Улсад хууль тогтоох дээд эрх мэдлийг Улсын Их Хурал эдэлдэг. УИХ-аас батлан гаргасан хуулиудыг хэрхэн зөв ойлгож нэг мөр хэрэглэх нөхцөлийг хангахын тулд хуулийн албан ёсны тайлбар хийх шаардлага урган гарч ирдэг. Энэхүү албан ёсны тайлбарыг Улсын Дээд Шүүхээс хийдэг. Энэ эрхийнхээ дагуу Улсын Дээд Шүүх 2002 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 110 /Доромжлох/, 111 /Гүтгэх/ зүйлүүдийн зарим заалтыг хэрхэн нэг мөр хэрэглэх тухай албан ёсны тайлбарыг 2007 оны 10 сарын 29-ний өдөр гаргасан байна. Энэхүү тайлбарын зарим заалт нь туйлын хангалтгүй болсон байна.
УИХ-ын гишүүн өөрийг нь гүтгэсэн хэмээн буруутгаж “Улс төрийн” сониноос 100.000.000 төгрөг нэхэмжлэн шүүхэд шилжүүллээ
2007/11/222433
Монгол Улсын УИХ-ын гишvvн Х.Баттулга нь өөрийг нь гvтгэсэн цуврал нийтлэлийг зохиогчийн нэр хаяггvйгээр хэвлэлн олон нийтэд тvгээсэн гэж vзэн Монголын 10 хоног тутмын хэвлэл “Улстөрийн сонин”-д иргэний хэрэг үүсгvvлэн шvvхэд шилжvvлээд байна.
“Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахүү Дорнод аймагт ажиллалаа
2007/11/212353
“Глоб интернэшнл” ТББ-аас хэрэгжvvлж байгаа “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь” төслийн зохицуулагч Г.Даваахvv Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдалтай танилцаж, дvгнэлт хийх зорилгоор тус аймагт 2007 оны 11 сарын 13-ны өдрөөс 2007 оны 11 сарын 15-ны өдрийг дуустал нийт 3 хоног томилолтоор ажиллалаа.
“Ил тод байдлыг хангах эрх зүйн орчин” сэдэвт иргэний нийгмийн форум боллоо
2007/11/142389
“УИХ-ын дөрвөн гишvvний 2007 оны 5-р сарын 2-нд УИХ-д өргөн

барьсан  Мэдээллийн эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийн vзэл баримтлалыг зайлшгvй эргэн хянах шаардлагатай“ хэмээн “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргvvн Х.Наранжаргал 2007 оны  11-р сарын 13-нд “Нээлттэй Нийгэм Форум”-аас зохион байгуулсан “Ил тод байдлыг хангах эрх зvйн орчин” иргэний нийгмийн форумд оролцож, илтгэл тавихдаа мэдэгдэв.

"Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төслийн багийнхан ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
2007/11/052408
“Глоб интернэшнл” ТББ-аас 2007 оны 10-р сарын 01-нээс зургаан сарын хугацаатайгаар "Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрvvгийн хуулийн гvтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төслийг АНУ-ын элчин сайдын яамны санхvvжилтээр хэрэгжvvлж эхлээд байгаа.
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2007/10/172411
 “Глоб интернэшнл” ТББ-аас 2007 оны 10-р сарын 01-нээс зургаан сарын хугацаатайгаар "Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрvvгийн хуулийн гvтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төслийг АНУ-ын элчин сайдын яамны санхvvжилтээр хэрэгжvvлж эхлээд байна. Энэхvv төслийн зорилго нь авлигатай тэмцэх, төр засгийн хариуцлагатай, ил тод байдлыг сайжруулахад чухал vvрэг гvйцэтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчдэд эрх зvйн илvv таатай орчинг бvрдvvлэхэд хувь нэмэр оруулахад оршино.
Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрүүгийн ялаар шийтгүүллээ
2007/10/122462
Монгол улсын хэвлэл мэдээллийн албаны дарга асан Н.Дэмбэрэл “Ардын эрх” сонинд “Улаан сайдад овоо тоогдсон юм болов уу” гарчигтай ярилцлага “Нvд улаан олигархиуд” нэртэй нэвтрvvлэг хийснийхээ төлөө эрvvгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан билээ. Дээр дурдсан ярилцлага, нэвтрvvлэгт Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр болон УИХ-ын гишvvн Ч.Улаан нарын талаар дурдсан байна.
Баруун бүсийн сэтгүүлчид Эрхээ хэрхэн хамгаалах, мөн сонгуулийг хэрхэн мэдээлэх талаарх мэдлэгээ дээшлүүллээ
2007/09/302357
“Эрх зvйн аюулгvй байдал” бvсийн сургалтын сvvлч болох баруун бvсийн сэтгvvлчдийн сургалт 2007 оны 9-р сарын 26-27-ны өдрvvдэд боллоо. Энэ удаад Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд гэсэн таван аймгийн 21 сэтгvvлч сургалтанд оролцов.
“Эрх зүйн аюулгүй байдал” Зүүн бүсийн сэтгүүлчдийн сургалт Хэнтий аймагт боллоо
2007/09/162707
“Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих, vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг” төслийн хvрээнд хийгдэж байгаа “Эрх зvйн аюулгvй байдал” бvсийн сургалтын зvvн бvсийн сургалтыг 9-р сарын 8-9 ний өдрvvдэд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтанд Хөвсгөл, Дорнод, Баянхонгор, Сvхбаатар, Хэнтий аймгийн 24 залуу сэтгvvлчид оролцсон.
“Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдлын мониторинг хийх нь” төслийн эхний шатны үр дүн гарлаа
2007/09/142365
“Глоб Интернэшнл” ТББ-аас Авлигатай Тэмцэх Газартай хамтран 2007 оны 07-р сарын нэгний өдрөөс эхлэн “Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдалд мониторинг хийх нь” төслийг Нээлттэй Нийгэм Форумын санхvvгийн дэмжлэгээр 6 сарын хугацаатайгаар хэрэгжvvлж байгааг бид өмнө нь мэдээлж байсан.

Энэхvv төслийн эхний шатны vр дvнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 2007 оны 9-р сарын 14-ний 12 цагаас Монгол Ньюс компаний мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сэтгvvлчдээс гадна Мониторингийн судалгаанд хамрагдсан төрийн байгууллагуудын төлөөлөгчид оролцов.