Олон нийтийн телевизийн хамт олон 2005 оны 1сарын 27-нд батлагдсан Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг батлагдсан цагаас эхлэн хуулийг гажуудуулсан дарга албан тушаалтныхаа эсрэг ажилчдын эрх ашгийг хамгаалах Тvр хороог байгуулан Шvvхийн гурван тогтоол, аудитын шалгалтын дvн, УИХ-ын байнгын хорооны дvгнэлтийг гаргуулсан боловч өнөөг хvртэл нөхцөл байдал өөрчлөгдөөгvй харин ч Аттестачилал нэрийн дор халаа сэлгээ хийж эхэлжээ. Үүнийг эсэргvvцсэн Олон нийтийн телевизийн ажилчид өөрсдийн эрх ашгийг хамгаалах Тvр хороог Хамт олны зөвлөл болгон өргөжvvлэн тэмцэхээр болсон байна.
Хамт олны зөвлөл Титэм студийн захирал Д.Наранцэцэг, Хурд агентлагийн ерөнхий редактор, МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргvvн Д.Байгалмаа, Гавъяат жvжигчин Г.Равдан, Ахмадын зөвлөлийн дарга Ц.Ганбаатар, сэтгvvлч Г.Бадамсамбуу нарын 18 гишvvнтэй. Суулт зарлаад байгаа хамт олон “Vзэгчидээ хvндэтгэж байгаа учраас ажил хаяхгvйгээр, ажлын цагаар суулт хийж байгаа” гэж хэлж байсан. Төрийн бус байгууллагуудаас санал болгон сонгогдоно гэсэн заалтыг зөрчин Vндэсний зөвлөлд хууль бусаар орсон Н.Золжаргал, О.Эрдэнэ-Өлзий, Л.Болд, М.Буянбадрах нарын 6 хvнийг vндэсний зөвлөлөөс явуулах, Олон нийттийн радио телевизийн хуулинд өөрчлөлт оруулах, Аттестачилалын материалын эх хувийг одоогийн танилцуулсан гэх дvнтэй харьцуулан vзэхийг шаардаж байгаа юм. Мөн Олон нийтийн телевизийн ММ агентлаг мэдээллийг гуйвуулж мэдээлж байгаад харамсаж байна гэж Хамт олны зөвлөлийн гишvvд мэдэгдэж байв.
Б.Насанжаргал