МҮОНРТ-ийн Хамт олны зөвлөлийн гишүүд өлсгөлөн зарлалаа
2007/07/06
МVОНРТ-ийн VЭ-ийн дэргэдэх Хамт олны зөвлөлийн гишvvд дэмжигчид 2007.оны 7-р сарын 6-ны өдрийн 16 цагаас эхлэн тэмцлийн хурц хэлбэрийг сонгон өлсгөлөн зарлаад байна. Өлсгөлөнд нийт 6 хvн оролцож байгаагаас 4 нь эрэгтэй 2 нь эмэгтэй уран бvтээлч байна. Тэдний тавь ж байгаа гол шаардлага нь МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг огцрулах юм. “Глоб Интэрнэшн” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал өлсгөлөнд оролцож буй уран бvтээлчид болон тэдний дэмжигчидтэй өлсгөлөнг зарлаж эхэлснээс 4 цаг өнгөрсний дараа очиж уулзсан. Тэрээр өлсгөлөн зарлаж байгаа энэ vйл явцыг туйлын их харамсан, эмзэглэж хvлээж авч байгаагаа мэдэгдээд өлсгөлөн нь олон улсын хэмжээнд Хvчирхийлэллийн хэлбэрт ордог болохыг хэлж, өөр хэлбэрийг сонгон тайван замаар тэмцлээ vргэлжлvvлэхийг уриалсан. Харин тус уулзалтанд оролцсон Хамт олны зөвлөлийн гишvvд гаргасан шийдвэрээсээ ухрахгvй гэдгээ мэдэгдсэн.Э.Одгэрэл