МЭДЭЭ
Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр заалтыг халах 10 шалтгаан
2012/12/082770
Эрүүгийн хуулийн энэ  заалт:
1. Aрдчилсан нийгмийн суурь зарчмын нэг - хүний язгуур эрх, мөн хүн бүрийн хөгжих үндсэн нөхцөл болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг.

Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад 3 дахь удаагаа зохион байгуулагдана
2012/11/162106
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн кино өдөрлөг 11-р сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр болон “Глоб интернэшл” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр Монголд хэрэгжиж байна
2012/11/092924

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага,  “Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг” төрийн бус байгууллага, Чехийн “People in Need” олон улсын төрийн бус байгууллагууд хамтран Европын Холбоо болон Чехийн Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

“Том ах”, “Хожимдоогүй” жүжгийн тавилттай уншлага боллоо
2012/11/083418
“Асууя!” кампанит ажлын төслийн хүрээнд 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17.30 цагаас “Black box” театрт хүний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдсон сэтгүүлчдийн бодит жишээн дээр үндэслэн бичсэн “Том ах”, “Хожимдоогүй” жүжгийн Уншигчийн театр (reader`s theatre)-ын тавилттай уншлага боллоо.
Уншигчийн театрын тоглолт болно
2012/10/303476
2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17.30 цагаас “Black box” театрт Уншигчийн театрын тоглолт зохион байгуулах гэж байна. Энэ өдөр хүний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдож буй сэтгүүлчдийн бодит жишээн дээр үндэслэн бичсэн “Том ах”, “Хожимдоогүй” жүжгүүдийн тавилттай уншлага болно.
Орон нутгийн сэтгүүлчийн эрхийг зөрчсөн албан тушаалтанд эсэргүүцэл илэрхийллээ
2012/10/292135
Орхон аймгийн нийгэм, улс төр мэдээллийн erdenetnews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч М.Мөнхцэцэгийг бичсэн нийтлэлтэй нь холбогдуулан олны өмнө дарамталж, заналхийлсэн Орхон аймгийн засаг даргын орлогч П.Пүрэвлхагвын үйлдлийг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага эрс буруушааж байна.
“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт шүүгчдэд зориулсан сургалт болно
2012/09/212475
“Глоб Интернэшнл” ТББ, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Отгонтэнгэр Их Сургууль хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт шүүгчдэд зориулсан нэг өдрийн сургалтыг 2012 оны 09 дүгээр сарын 25-нд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд зохион байгуулна. 
Сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болсон байна
2012/08/222190
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Шүүхийн хуралдааны танхимд болжээ.
УИХ-ын 2012 оны сонгуулийн телевизийн мониторингийн урьдчилсан дүн
2012/07/052555
"Глоб Интернэшнл" ТББ  6 дугаар сарын 06-27-ны өдрийг дуустал үргэлжилсэн 3 үе шаттай хийгдсэн УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгааны мониторингийн нэгдсэн дүн урьдчилсан байдлаар гарлаа. Судалгаанд олон нийтийн болон төсвийн санхүүжилт ашигладаг, зах зээл дээр удаан хугацаанд оршин тогтнож буй, үзэгчдийн рейтинг өндөр зэрэг шалгуураар сонгогдсон 5 телевиз хамрагдав.
"Бэсрэг киноны үдэш"-т урьж байна
2012/07/032228
Хоёр дахь жилдээ зохиогдож буй энэ үдэш 2012 оны 7 сарын 6-ны өдөр 18:00 цагт "Black Box" театрт болно.