МЭДЭЭ
Хамтарч ажиллах Мэдээлэл технологийн компани шалгаруулна
2013/02/212637
НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Иргэдийн мэдээлэл авах эрхийг  нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих  нь” төслийн хүрээнд 8 аймгийн 20 сумын иргэдэд мэдээлэл түгээх систем бий болгоход шаардлагатай ажил үйлчилгээ, техник нийлүүлэх  Мэдээлэл технологийн компани шалгаруулж хамтран ажиллана.
Төслийн Зөвлөх хороо байгуулагдлаа
2013/02/182559
НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн  “Иргэдийн мэдээлэл авах эрхийг  нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төслийн Зөвлөх хороо дараах бүрэлдхүүнтэй байгуулагдлаа.
Х.Наранжаргал: Засгийн газрын шийдвэр иргэдэд айдас төрүүлж эхэллээ
2013/01/182701
"Өдрийн сонин"-ы 2013.01.16 №011/4338/-рт нийтлэгдсэн сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай хийсэн ярилцлагыг уншаарай.
Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалд иж бүрэн үнэлгээ хийнэ
2013/01/153475
“Глоб Интернэшнл” ТББ нь ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Ил тод байдал ТББ, МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалд иж бүрэн үнэлгээ хийх “Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт” (Media Development Indicators) боловсруулах гэж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийх, эрх зүйн туслалцаа үзүүлнэ
2013/01/052966
“Глоб Интернэшнл” ТББ нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь. Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг хийх, эрх зүйн туслалцаа үзүүлэх” төслийг 2013 оны 1-р сарын 1-нээс хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр эхэллээ.
Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага
2012/12/142465
Стив Баклигийн эмхэтгэж, хянан тохиолдуулсан “Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага” номыг “Глоб Интернэшнл” ТББ-аас орчуулан толилуулж байна. Энэ бол хүйн хэвлэл мэдээллийн сайн туршлагын жишээнүүдийн түүвэр юм.
8 аймгийн 20 суманд хэрэгжинэ
2012/12/112704
“Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төсөл 8 аймгийн 20 суманд хэрэгжинэ.
“Хүйн хэвлэл мэдээлэл хүй олны хөгжлийн төлөө” сэдэвт нөлөөллийн семинар болно
2012/12/102068
“Глоб Интернэшнл” ТББ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран 2012 оны 12-р сарын 14-ний Баасан гарагийн 14.00 - 17.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Хүйн хэвлэл мэдээлэл хүй олны хөгжлийн төлөө” сэдэвт нөлөөллийн семинар зохион байгуулна.
“Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төсөл эхэллээ
2012/12/102950
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр 2012 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн “Иргэдийн мэдээлэл авах эрхийг  нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
“Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвт хэлэлцүүлэг болно
2012/12/082569
“Глоб Интернэшнл” ТББ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороотой хамтран 2012 оны 12-р сарын 12-ны өдөр“Иргэний танхим”-д “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Уг хэлэлцүүлгээр Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой заалтуудыг халах талаар санал солилцоно.