МЭДЭЭ
УИХ-ын 2012 оны сонгуульд мониторинг, ажиглалт хийх төрийн бус байгууллагууд ёс зүйн дүрмээ баталж хяналтаа эхэллээ
2012/05/042655
Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Филантропи Хөгжлийн төлөө Төв, Хүний Эрх Хөгжил Төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 онд байгуулсан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ  Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн үйл явцад хийх мониторингоо албан ёсоор эхэллээ.
Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2011 оны тайлан хэвлэгдлээ
2012/05/022371
Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дүр төрхийг харуулах зорилгожил Монголын хэвлэлийн эрх чөлөөний тайлан бэлтгэдэг юм.
2012 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөрт зориулсан хамтарсан илгээлт
2012/04/302186
ЮНЕСКО,  2012 оны Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь“ сэдвийн дор тэмдэглэхийг уриалж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мүүн, НҮБ-ын хүний эрхийн комиссар Нави Пиллей, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова нар  дэлхийн улс орнуудад хандан ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ гаргажээ.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих олон улсын механизмууд
2012/04/292246
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний гол цөм болсон мэдээллийн болон үзэл бодлын чөлөөт урсгалыг амьдралд хэвшүүлэх агуу хэрэгсэл болох Интернетийн ач холбогдол асар хурдтай нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрч НҮБ-ын Үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөлөгч болон Америкийн муж улсуудын байгууллага (OAS)-ын үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч  нар  2005 оны 12-р сарын 21-ний өдөр Хамтарсан тунхаглал баталсан юм.
“ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” дугуй ширээний ярилцлага зохион байгуулна
2012/04/262440
“Глоб Интерэншнл” ТББ, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран 2011 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 14,30 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд  “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.
“ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ гэж ЧӨЛӨӨТ АРД ИРГЭД-ийг хэлнэ” онлайн хэлэлцүүлэгт урьж байна
2012/04/162212
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, түүнийг хэрхэн бэхжүүлэх, шинэ орчинд хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхээ олон нийтээрээ хэлэлцэх зорилгоор “ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ гэж ЧӨЛӨӨТ АРД ИРГЭД-ийг хэлнэ” онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ.
"Глоб Интернэшнл” ТББ, МСЭ-ийн хамтарсан мэдэгдэл
2012/04/162552
Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайханы “Монголын мэдээ” сонины үйл ажиллагаанд саад хийж, олон мянган уншигчдын эрх ашгийг хөндөн, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдалд бүдүүлгээр халдсан уг үйлдлийг Монголын Сэтгүүлчдийн Эвлэл болон “Глоб интернэшнл” ТББ эрс буруушааж байна.
"Эмэгтэй улс төрчдийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлсэн бэ" мониторингийн төгсгөлийн тайлан
2012/04/162911
Глоб Интернэшнл ТББ АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд эмэгтэй улс төрчдийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлсэн байдалд хийсэн 2 дахь шатны мониторингийг 2012 оны 1-р сарын 16-22-ны өдөр, 2, 3-р сарын 1-7-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэв.
“Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих” төсөл эхэллээ
2012/04/102641
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй 2012 оны 04 дүгээр сараас “Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
2012 оны “Интернэтийн дайсан” -уудыг нэрлэжээ
2012/04/022450
“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллага Кибер орчин дахь цензурын эсрэг дэлхийн өдөр - 3-р сарын 12-нд  “Интернэтийн дайсан” тайлан гаргаснаа олон нийтэд танилцууллаа.