МЭДЭЭ
“Бэсрэг кино: Боломж ба амжилт” бэсрэг киноны үдшийн хөтөлбөр
2012/07/032318
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Блэк Бокс театр хамтран 2012 оны 7-р сарын 6-ны 18.00 цагт зохион байгуулах “Бэсрэг кино: Боломж ба амжилт” бэсрэг киноны үдшийн хөтөлбөртэй танилцаарай.
“Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн уран бүтээлчдийн эрхэнд халдсан явдалд харамсаж байна
2012/07/022248
“Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг заналхийлэн доромжилж, бие эрхтэнд нь бүдүүлгээр халдаж танхайрсан явдалд харамсаж байна.
Телевизийн мониторингийн 2-р үе шатны мэдээлэл
2012/06/242499
УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хийж буй телевизийн мониторингийн 2 дугаар шатны дүн болох 6 дугаар сарын 12-19-ний хооронд хийгдсэн судалгааны дүн гарлаа. Судалгааны хугацаанд 5 телевизийн 711 цаг 47 минут 25 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 102 цаг 55 минут 24 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
“Асууя!” кампанит ажлыг дэмжин санал, бодлоо хуваалцаж байгаа Намуудын төлөөлөл, нэр дэвшигчдэд талархлаа илэрхийлье
2012/06/192578
Кампанит ажлын хүрээнд  Нам, нэр дэвшигчдээс ирүүлсэн санал, зөвлөмжийг доор тоймлов. “АСУУЯ!” кампанит ажил үргэлжилж байна.  
Телевизийн мониторингийн 1-р үе шатны мэдээлэл
2012/06/152543
"Глоб Интернэшнл" ТББ нь 2012 оны 6 дугаар сарын 6-26-ны хооронд үргэлжлэх 3 үе шаттай энэ мониторингийн 1-р хэсэг 6 дугаар сарны 06-11 өдрийг дуустал, нийт 6 өдрийн дүнг танилцуулж байна. Судалгааны хугацаанд 5 телевизийн 525 цаг 39 минут 51 секундын нэвтрүүлэгч мониторинг хийв. Телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл 22%-иар давамгайлж байв.
“AСУУЯ!” кампанит ажил эхэллээ
2012/06/053903
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага “AСУУЯ!” кампанит ажил өрнүүлж байна. Кампанит ажил нь хүний нэр төртэй холбоотой гомдлыг эрүүгийн хуулиар хүлээн авч шийдвэрлэхийн эсрэг  улс төрчдийн хүсэл зоригийг тандах зорилготой юм.
Нутгийн радиогийн менежер, ажилтнуудад зориулсан сургалт боллоо
2012/06/022618
2012 оны 05 дугаар сарын 28, 29, 30, 06 дугаар сарын 01-ний өдөр Бишрэлт зочид буудалд нутгийн радионуудад мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох боломж олгох, нийтлэг асуудлыг тодорхойлох, интернэтэд ажиллах чадвар олгох, радиогийн менежерүүдэд, сургалт уулзалтаар дамжуулан нутгийн иргэдтэй ажиллах, тэдний дуу хоолойг хүргэх чадвар бий болгох зорилгоор хүйн радиогийн менежер, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа.
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг эхэллээ
2012/06/012804
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас Шударга сонгуулийн төлөө “Иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр хийх хэвлэл мэдээллийн  мониторинг эхэллээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Өглөөний сонин”-оос 100 сая төгрөг нэхэмжилжээ
2012/05/162421
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Өглөөний сонин”-ы нийтлэл  түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, гүжир гүтгэлэг тараасан хэмээн үзэж, “уучлалт гуйх, өөрийн сониноор болон бусад мэдээллийн хэрэгслээр залруулга гарган гэм хорын хохиролд 100 сая төгрөг нөхөн төлүүлэх”-ээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн” сониноос 100 сая төгрөг нэхэмжилжээ
2012/05/152355
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн“ сонин гүжир гүтгэлгийн нийтлэл бичиж, олон нийтэд тараан нэр төр, алдар хүндэд халдсан тул уучлалт гуйж, өөрийн сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга гаргах, гэм хорын хохирлын нөхөн төлбөрт 100 сая төгрөг төлүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.