Уншигчийн театрын тоглолт болно

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2012 оны 6 сараас эхлэн “AСУУЯ!” кампанит ажил өрнүүлж байгаа билээ. Кампанит ажил нь хүний нэр төртэй холбоотой гомдлыг эрүүгийн хуулиар хүлээн авч шийдвэрлэхийн эсрэг улс төрчдийн хүсэл зоригийг тандах зорилготой юм. Кампанит ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг  ЭНД ДАРЖ  үзнэ үү.

Тухайн ажлын хүрээнд 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17.30 цагаас “Black box” театрт Уншигчийн театрын тавилттай уншлага тоглолт зохион байгуулна. Уншигчийн театр (reader`s theatre)-ын  тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засахгүй, тусгай хувцах өмсөхгүй, гэрэл тавихгүй, харин зөвхөн  хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм. 

Энэ өдөр хүний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдож буй сэтгүүлчдийн бодит жишээн дээр үндэслэн бичсэн “Том ах”, “Хожимдоогүй” жүжгийн тавилттай уншлага хийгдэнэ.

Дээрх хоёр жүжгийг МУСГЗ, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлага дор “Гацуурхан” театрын уран бүтээлчид болон тавилттай уншлагын бүтээл болгон үзэгч олноо өргөн барих гэж байна.

Зөвлөх найруулагч Б.Мөнхдорж /МУСГЗ/
Найруулагч Г.Содбилэг
Зохиолч Т.Бум-Эрдэнэ, П.Одгэрэл, Д.Амарсайхан, Б.Сайнбилэг
Жүжигчид: “Хөх гацуурхан” театрийн  жүжигчид Ц.Уртнасан, Ц.ТӨгсбилэг, Ц.Баттулга, Б.Золжаргал, Д.Хосбаяр, М.Номин-Эрдэнэ, Б.Отгонбаатар, А.Аззаяа, Б.Одонтуяа, Б.Хишигбаяр

Зөвлөх найруулагч Б.Мөнхдорж /МУСГЗ/
Найрууүагч: Д.Нямдорж
Зохиолч: Б.Батзориг, С.Сумъяа, М.Сүхбаатар
Жүжигчид: Жигжидийн нэрэмжит КУДС-ийн оюутнууд Б.Мөнхбаатар, С.Ундармаа, Х.Отгонцэцэг, Э.Амар, Д.Дашдаваа, Ч:Бэхбаатар, Б.Сайнбилэг