МЭДЭЭ
“Үнэн амьд байгаа” хэвлэлийн бага хурал боллоо
2019/11/021503
Глоб Интернэшнл Төв сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулан 2019 оны 11 сарын 1-ний өдөр “Нээлттэй Нийгэм Форум”-ын хурлын танхимд 11:00 цагаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж буй гол зорилго нь “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тэмдэглэхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, олон нийтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлын ач холбогдлын талаар мэдээлэл өгөх зорилготой юм.

Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт
2019/11/01898
Глоб Интернэшнл төвөөс Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө” төслийн хүрээнд бэлтгэв.
Тогтвортой хөгжлийн зорилт 16.10.2-ыг үнэлж тайлагнах нь
2019/10/311657
ТХЗ 16.10.2 Шалгуур үзүүлэлт 
Эрүүгийн хуулиар эргэн ирэх гэж буй “ГҮТГЭЛЭГ”
2019/10/301821
2019.10.29

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Төслийн 13.14 дүгээр зүйлд Гүтгэх заалт орсон. Гүтгэхийг гэмт хэрэгт тооцвол Монгол Улс нь Эрүүгийн хуулиасаа хасаад, буцаж нэмсэн дэлхийн цор ганц улс болох юм. 


“Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ”-г орчуулан танилцуулж байна
2019/10/262029
Та фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ байдаг гэдгийг мэдэх үү? “Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ”-ний гол зорилго нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжихийн зэрэгцээ цахим аюулгүй орчинг бий болгох юм. Глоб Интернэшнл төв Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хүсэлтийн дагуу Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээг орчуулан танилцуулж байна.
“Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” зөвлөлдөх уулзалт боллоо
2019/10/241301
“Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” зөвлөлдөх уулзалт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо. Энэхүү уулзалтын зорилго нь “Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” судалгааны үр дүнг танилцуулах, уулзалтад оролцогч талуудтай харилцан зөвлөлдөх юм.
Бид яагаад олон улсын хууль, хэм хэмжээг дагах ёстой вэ?
2019/10/183975
ИБУТЭТОУП-ын хоёрдугаар зүйлээр “Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй” гэжээ.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ХЭТТ, ИБУТЭТОУП-ын 19-р зүйлээр баталгаажуулсан бөгөөд энэ зүйлд заасан гурван хэсгийг хэрхэн ойлгох тухай 34 тоот Ерөнхий Тайлбар 2011 оны 7-р сард болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 102 дугаар чуулганаар батлагдсан юм.

Сэтгүүлч гэж хэн бэ?
2019/10/185252
НҮБ-ын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний Тусгай илтгэгчийн 2012 оны тайланд “Сэтгүүлч бол нийгмийн салбаруудад, эсвэл нийгэмд бүхэлд нь мэдээлэл өгөхийн тулд үйл явдлыг ажиглаж,  тодорхойлон тайлбарладаг, баримтжуулдаг, мөн нийгэмд нөлөө үзүүлж буй үйл явдал, мэдэгдэл, бодлого, төлөвлөгөөнд шинжилгээ хийж, ийм мэдээллийг системд оруулах, баримт сэлт цуглуулах зорилготой хүн хувь юм” гэжээ.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээлээ
2019/10/081937
Глоб Интернэшнл төв, хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллага, сэтгүүл зүйн эрдэмтэн багш, нийслэл, орон нутгийн сэтгүүлчидтэй хамтран боловсруулсан Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тайланг 2019 оны 10 сарын 3-ны өдөр НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд илгээлээ. 
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайланг гурав дахь удаагаа илгээлээ
2019/10/071724
Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас (ХЭФ) НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээх гурав дахь циклийн тайланг 2019 оны 10 сарын 3-ны өдөр илгээлээ. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR-ийн тайланг НҮБ-ын гишүүн 192 улс орон дөрвөн жил тутам илгээх ёстой бөгөөд улс орон бүр хүний эрхийн төлөв байдлаа дүгнэн хэлэлцдэг механизм юм. Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум буюу төрийн бус байгууллагууд энэ жил гурав дахь удаагаа хүний эрхийн төлөв байдлын тайланг илгээж байгаа юм.