МЭДЭЭ
|
“Иргэний нийгмийн орон зайд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” төсөл эхэллээ
2022/03/15888
Глоб Интернэшнл төвөөс Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-ийн дэмжлэгтэйгээр “Иргэний нийгмийн орон зайд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” төслийг 2022 оны 2 сарын 1-нээс 2022 оны 8 сарын 31 хүртэл хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төслийн гол зорилго нь нээлттэй иргэний нийгмийн орон зайн ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ойлгуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн бус байгууллагын тухай хууль болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхтэй холобогдох бусад хууль тогтоомжийн талаарх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.
|
|
“ЧӨЛӨӨТ ИЛЭРХИЙЛЭЛ БА ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛ ЗҮЙ” ном хэвлэгдэн гарлаа
2022/03/101153
Глоб Интернэшнл төвийн үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргалын “ЧӨЛӨӨТ ИЛЭРХИЙЛЭЛ БА ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛ ЗҮЙ” номын нээлт 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр BEE театрт боллоо. Зохиогч Х.Наранжаргал, Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон түүхт 60 жилийн ойд зориулан гаргасан энэхүү номоороо олон улсын хэм хэмжээнд тулгуурлан, үзэл бодолтой байх ба түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, арга хэлбэр төдийгүй чөлөөт илэрхийллийг ямар үед хязгаарлаж, мөн хамгаалдаг гэх мэт олон талын ойлголтыг өгөхийг зорьжээ.
|
|
“Иргэний нийгмийн орон зай” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
2022/03/02799
“Иргэний нийгмийн орон зай” цахим хэлэлцүүлгийг 2022 оны 3 сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт сэтгүүлчид, төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, оюутан зэрэг 43 оролцогч оролцож өөрсдийн санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийн үеэр Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дэх иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хумих эрсдэлүүдийн талаар ярилцлаа.

МАСАМ II төслийн баг Төв аймагт ажиллана
2022/02/25863
Глоб Интернэшнл төв ТББ-ын МАСАМ II төслийн баг 2022 оны 2 дугаар сарын 28-нд Төв аймгийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй тус аймгийн Засаг даргын Тамгын газарт уулзалт хийж, МАСАМ II төслөө танилцуулан, санал бодлоо солилцоно. Төслийн баг 3 дугаар сарын 1, 2-нд Төв аймгийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалтыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулна.
|
|
“Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь” төсөл хэрэгжиж эхэллээ
2022/02/22975
Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр 2022 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн “Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь” төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөл нь “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн” хэрэгжилтийн байдлыг тандан судалж, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авч зураглал гарган, цаашид мэдээлэл өгөхтэй холбоотой бүтэц, зохион байгуулалт, арга, хэлбэрийг сайжруулах талаар зөвлөмж боловсруулж, хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, үнэлгээ өгөх, мөн иргэдийн хөндөгдсөн үндсэн эрхийг шүүхийн шатанд хамгаалж оролцсоноор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэн улс төр, нийгмийн амьдралд утга учир бүхий оролцоог хангах зорилготой. Төслийн зорилгод хүрэхийн тулд дээрх хуулийн хэрэгжилт буюу нээлттэй мэдээллийг төрийн байгууллагаас иргэдэд хэрхэн өгч буй практикийг судлах, мөн түүнчлэн иргэдийг үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэхэд нь дэмжлэг болох үүднээс шүүхэд төлөөлөх гэсэн зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна.
|
|
Сонгинохайрхан дүүргийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд асуудлаа тодорхойлов
2022/02/21790
Глоб Интернэшнл төв ТББ-ын МАСАМ II төслийн баг Сонгинохайрхан дүүргийн иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг чадавхжуулах хоёр үйл ажиллагааг 2 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тухайлбал, нэгдүгээрт, Сонгинохайрхан дүүргийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалтыг MN Tower-ын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад тус дүүргийн ЗДТГ-ын гурван төлөөлөл болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын 22 төлөөлөл, нийт 25 хүн оролцлоо. Сургалтад оролцогсод төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэгтэй болж, цаашид иргэдийг хэрхэн татан оролцуулах талаар Монгол Улсын болон олон улсын сайн жишээнүүдээс суралцлаа.