
Глоб Интернэшнл төвөөс Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-ийн дэмжлэгтэйгээр “Иргэний нийгмийн орон зайд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” төслийг 2022 оны 2 сарын 1-нээс 2022 оны 8 сарын 31 хүртэл хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төслийн гол зорилго нь нээлттэй иргэний нийгмийн орон зайн ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ойлгуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн бус байгууллагын тухай хууль болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхтэй холобогдох бусад хууль тогтоомжийн талаарх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.
Төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэлтэй байгаа хууль тогтоомжийн төслүүдэд дүн шинжилгээ хийж, улмаар сэтгүүлчидтэй хамтран хэвлэл мэдээллийн аянг зохион байгуулах юм. Төслийн үйл ажиллагааны хүрээнд сэтгүүлчдэд иргэний нийгмийн орон зайд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдлэг ойлголт өгч, энэ чиглэлээр мэдээ мэдээлэл, сэтгүүл зүйн бүтээл туурвихад нь арга зүйн дэмжлэгийг олгох юм. Мөн хэвлэл мэдээллийн аяны хүрээнд вэбинар хэлэлцүүлэг, хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөөд байна.