Увс аймагт “Орон нутгийн бизнес Европын зах зээлд гарах боломж” уулзалт боллоо

Глоб Интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд Увс аймагт “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдвээр мэдээлэл солилцох уулзалтыг 2019 оны 1-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран зохион байгуулсан уг уулзалтанд аймгийн ЗДТГ, орон нутгийн хэвлэл мэдээлэл, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцов.


Уулзалтаар GSP+ буюу Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ Европын зах зээлд хэрхэн гаалийн татваргүй экспортлох боломж, бодит боломжийг ашиглаж буй компаниудын туршлагаас танилцуулсан юм. Ингэснээр орон нутгийн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ гадны зах зээл, тэр дундаа Европ руу татваргүйгээр экспортлох талаар мэдээлэлтэй болсон нь ирээдүйд бизнесээ тэлэх, цаашлаад орон нутгийн түвшинд эдийн засгаа солонгоруулах чухал эхлэл боллоо.