Монгол Улсын Засгийн газрын "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө"

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 204 тоот тогтоолоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө баталж Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр сард багтаан энэ тогтоолын 3.1-д заасан орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, авах арга хэмжээний талаарх саналыг холбогдох тайлангийн хамт тухайн жилийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт даалгажээ.

Ерөнхий төлөвлөгөөний 8 дугаарт Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр өгсөн зөвлөмжүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа, хариуцах байгууллагыг заасан байна.

Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолын хавсралт

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2016-2019 ОНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ


Зөвлөмж/зөвлөмжийн дугаар
Хэрэгжүүлэх арга хэмжээ
Хэрэгжүүлэх
хугацаа
Хэрэгжүүлэх байгууллага
97.
108.131. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн харилцааг зохицуулсан үндэсний хууль тогтоомжийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нийцүүлэх, Харилцаа, холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг хангах (Швейцар)

• Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19 дүгээр зүйл, уг зүйлийн холбогдох тайлбартай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зохицуулсан үндэсний хүчин төгөлдөр хууль тогтоомж нийцэж байгаа эсэх талаарх судалгаа хийж, дүгнэлт гаргах, зөрчилтэй байгаа хууль тогтоомжийн шинэчилсэн төслүүдийг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зөвшилцөн боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх• Харилцаа холбооны зохицуулах хорооны бие даасан байдлыг хангах зорилгоор Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, хорооны гишүүдийн томилгоог Засгийн газраас хараат бус болгох

• Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийн тухай Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг хүчингүй болгох• Бүртгэл, шүүлтүүр хэрэглэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлан мөрдүүлж байгаа журам, стандартуудыг хянаж, нөлөөллийн үнэлгээ хийлгэх, олон улсын хэм хэмжээ, жишгийн дагуу хуулиар зохицуулах

Гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо болих асуудлыг судлан шийдвэрлэх• Эрүүгийн хуулийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоосон зүйл, заалтыг шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглахгүй байх соёлыг бий болгох

• Сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх

• Төрийн албан хаагчдад, ялангуяа шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн халдашгүй байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээрх сургалтыг тогтмол явуулах• Иргэдийн хувийн нууцыг хамгаалах, нэрээнууцлах эрх, нууц нэр ашиглах эрхийг баталгаажуулах зорилгоор Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах• Хэвлэл мэдээллийн бичиг үсгийн боловсролын талаар төрийн бодлого боловсруулж батлах, хэрэгжүүлэх

• Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд мэргэжлийн чиг үүрэг, үйл ажиллагаагаа айх айдасгүй, эрх зүйн таатай орчинд явуулах, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө аливаа дарамт шахалтад өртөхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, ийм төрлийн аливаа үйлдлийг мөрдөн шалгаж, гэм буруутанд ял шийтгэлийг хүлээлгэж хэвшүүлэх, мэргэшсэн хуульч өмгөөлөгчдийг бэлтгэх

2016-2019

Хууль зүйн яам

Харилцаа холбооны зохицуулах хороо

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Иргэний нийгмийн байгууллага, салбар, мэргэшлийн холбоод

98.
108.132. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн харилцааг зохицуулсан хууль, журмуудад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүлээсэн Монгол Улсын үүрэгт бүрэн дүүрэн нийцүүлэх, нэр төр гутаахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй байх асуудлыг судлан үзэх (Америкийн Нэгдсэн Улс)
99.
108.133. Интернэт орчинг оролцуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бүх орчинд баталгаажуулах (Франц)
100.
108.134. Интернэтийн зохицуулалтын бүх хүрээнд хүний халдашгүй байх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг оролцуулан хүний эрхэд бүрэн хүндэтгэлтэй хандах, эдгээр эрхийг аливаа байдлаар хязгаарлахдаа хуульд нийцсэн байх, зайлшгүй байх болон хязгаарлалтын хүрээ нь зөв тодорхойлогдсон байх зарчмыг баримтлах (Герман)
101.
108.135. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон иргэний нийгмийн зүтгэлтнүүд өөрсдийн үйл ажиллагааг олон улсын стандартад заасны дагуу шийтгэн цээрлүүлэх аливаа айдасгүйгээр чөлөөтэй эрхлэх бололцоог хангах (Эстони)
102.
108.136. Нэр төр гутаах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй байх, төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсан, шүүмжилсний улмаас мөрдөн хавчигдах, эсхүл дарамт шахалтад орохоос хамгаалах орчинг бүрдүүлэх (Бүгд Найрамдах Чех Улс)
103.
108.137. Нэр төр гутаах үйлдлийг эрүүгийн гэмт хэргээс хасах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний хуулийн журмаар шийдвэрлэх (Ирланд)
104.
108.138. Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл, заалтын шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглахгүй байх, сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчийг хамгаалах (Австри)