ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилсан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмж
2016/05/03
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 9.30 – 15.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулах “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилсан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмжийг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Амаржаргалд гардуулав.
Энэхүү зөвлөмжийг Улаанбаатар хотод 2013 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурлын оролцогсод анх зөвлөлдөн хэлэлцэж улмаар 2014 оны 5 дугаар сарын 1-нд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хийсэн дугуй ширээний ярилцлагын үеэр шинэчилсэнийг үндэслэн гаргасан юм.
Үндсэн зөвлөмжийг дараах 6 асуудлын хүрээнд нарийвчилсан бөгөөд эрх зүйн шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх явцад анхааралдаа авах шаардлагатай бүлэг асуудлыг тусгайлан оруулсан болно.

1. Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг илүү баталгаажуулах үүднээс эрх зүйн шинэтгэл хийх ба Үндсэн хуулинд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах чиглэлээр ажиллах
2. Хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг хөхиүлэн дэмжсэн бодлого батлан баримтлах,
3. Хэвлэл мэдээллийн салбар дахь шударга өрсөлдөөн ба мөн салбарын хөгжлийг дэмжих үүднээс олон улсын нийтлэг хэм хэмжээний дагуу хэвлэл мэдээллийн салбарт ил тод байдлыг хангасан механизм бий болгох,
4. Сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ ба чанарыг сайжруулахад хүчин чармайлт гаргаж ажиллах,
5. Мэргэжлийн сургалт, судалгааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах ёстой.
6. Хөдөлмөрийн харилцааг зохицуулахад илүү үр дүнтэй менежментийг хэвшүүлэх ба байгууллагын үр бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргах,
Үндэсэн зөвлөмжийг бүрэн эхээр нь энд дарж татаж авна уу2. Хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг хөхиүлэн дэмжсэн бодлого батлан баримтлах,