Мемо98 байгууллагын мэргэжилтэн Иван Годарскийн хэвлэл мэдээллийн тэнцвэрт байдлын мониторинг хийх мониторчдыг бэлтгэв
Хэвлэл мэдээллийн мониторингоор туршлагажасан Мемо 98 байгууллагын мэргэжилтэн Иван Годарский Нээлттэй нийгэм форумын урилгаар 2008 оны 5-р сарын 7-11 ны өдрүүдэд сургалт зохион байгуулав. Тэрээр хэвлэл мэдээллийн мониторингийн ач холбогдолыгтанилцуулаад сонгуулийн шинэ хууль, мөн томсгосон тойрог гээд ийм эгзэгтэй сонгуулийн явцыг хянах гэж байгаа “Глоб Интернэшннл” ТББ-ын мониторингийн багийнханд амжилт хүсэн сургалтаа эхэлсэн. Бүтэн 4 өдрийн турш үргэлжилсэн энэхүү сургалтаас электрон болон хэвлэл мэдээллийн мониторингийг хэрхэн хийх талаар зааж телевизийн нэвтрүүлэг сонин дээрх материалуудаар дадлага ажлыг хийлгүүлэв.