"Глоб Интернэшнл" ТББ сэтгүүлчдэд эрх чөлөө олгохыг УИХ-ын эрхэм гишүүдэд уриалав.
Дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр буюу 5-р сарын 3нд “Глоб Интернэшнл” ТББ УИХ-ын гишүүдэд хандаж уриалга гаргав.Сэтгүүлчдэд зүй ёсоор хүлээсэн мэргэжлийн үүргээ айдас хүйдсээс ангид гүйцэтгэх орчин, нөхцөл бүрдүүлэх, иргэдийнхээ үнэнийг олж мэдэх эрх эрх чөлөөг хүндэтгэн мэдээллийн эрх чөлөөний хууль, сэтгүүлчийн мэргэжлийн нууц эх сурвалжийй хамгаалах тухай хуулийн төслийг батлах, мөн мэдээллийг чөлөөтэй цуглуулах, түгээх эрхэд ноцтой хягаарлалт тогтоосон эрүүгийн хуулиудын холбогдох заалтуудыг ардчилсан нийгмийн шалгуур зарчимд нийцүүлэн өөрчлөн батлахыг уриалав.