Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тайлан 2007 хэвлэгдэж гарлаа

Нээлттэй Нийгэм Форум, Лондон дахь Нээлттэй Нийгэм хvрээлэнгийн хэвлэл мэдээллийн бvсийн хөтөлбөрийн санхvvжилтээр хэрэгжvvлсэн “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ 2 дахь удаагаа энэхvv тайланг бэлтгэн гаргалаа.

Энэ тайлан нь Монголын сэтгvvлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хvлээсэн vvрэг, хариуцлагаа шударгаар биелvvлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан Монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дvр төрхийг харуулах зорилготой.

Энэхvv тайлан 2 vндсэн бvлэгтэй.Эхний бvлэгт иргэдийн vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний баталгаа, мөн тvvнийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн талаар мэдээллийг оруулсан. Хоёрдугаар бvлэгт Сэтгvvлчдийн эрхийн зөрчлийн тухай жишээ баримтаас оруулсан.

Мөн Монголын хэвлэл мэдээллийн салбарын сэтгvvлчид анх удаа өлсгөлөн зарласан vйл явдлын товчооныг бvрнээр нь энэхvv тайланд оруулсан байна. Тайланг Англи, Монгол хэл дээр бэлтгэн гаргалаа.