“Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, 2008-2011 оны стратеги төлөвлөгөө батлагдав

Монголд ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, Мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээх эрхэм зорилготой “Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөл  2008 оны 3-р сарын 16-ны өдөр өөрийн байранд хуралдав.

“Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурлаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, 2008 оны ажлын төлөвлөгөө, төсөв  батлах, 2008-2011 оны стратеги төлөвлөгөөг батлах, зэрэг асуудлыг хэлэлцэж 9 шийдвэр гаргасан байна.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын гурван жилийн
стратеги төлөвлөгөө 

(2008-2011 он)

Эрхэм зорилго

Мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээж, Монголд ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих,

Алс хэтийн хараа
     Ардчилсан соёл төлөвшсөн нийгэм, мэдээлэлтэй, чадавхитай иргэд
Уриа:   Мэдлэг бол Хүч
Стратегийн үзэл баримтлал
Мэдээлэл бол мэдлэгийн үндэс юм. Мэдээлэл, мэдлэгтэй иргэд хүчтрхэг байж, төрийн хэрэгт шууд оролцож, нийгмийн хөгжил дэвшлийг залах чадавхитай болно. Ингэвэл Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажуулсан ардчилсан, иргэний нийгмийг цогцлуулан бүтээж чадна.
Иргэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан, иргэний  нийгмийг төлөвшүүлэх, бэхжүүлэх, гүнзгийрүүлэх, иргэдэд үйлчилдэг эрүүл саруул нийгэм оршин тогтнохын нэг үндэс юм.
Стратегийн үндсэн зорилго
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын стратегийн үндсэн зорилго нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл, харилцааны шинэ технолги зэрэг мэдээлэл түгээх боломжийн бүх аргаар иргэдийг мэдээлэлтэй болоход туслахад оршино.

Зорилтот бүлэг
Олон нийт, хэвлэл мэдээлэл 
Үйл ажиллагааны хэлбэр:
• Эрх зүйн шинэтгэл
• Судалгаа, дүн шинжилгээ хийх
• Хэвлэл мэдээллийн аян зохион явуулах
• Сургалт, бусад арга хэмжээ зохион байгуулах
• Мониторинг хийх
• Бусад үр нөлөөтэй арга хэлбэр

Стратегийн зорилт, үндсэн хөтөлбөр:
1. Хараат бус хэвлэл мэдээлэл

Зорилт:  Ардчилал, нийгмийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх чадавхи
бүхий эрх чөлөөтэй, хүчирхэг хэвлэл мэдээлэл бий болгоход дэмжлэг
үзүүлэх 
Төсөл:
• Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл
• Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг
• Сэтгүүлчдэд зорилсан эрх зүйн тусламж
• Сэтгүүл зүй сургалт
• Бусад

2. Засаглал, ил тод байдал

Зорилт:  Иргэдэд жинхэнэ ёсоор үйлчилдэг сайн, хариуцлагатай засаглалыг
хөхиүлэн дэмжих
Төсөл:
• Эрх зүйн орчны шинэтгэл
• Мэдээлэл, ил тод байдлын мониторинг
• Төрийн байгууллагынханд зорилсан сургалт
• Бусад

3. Мэдээлэл харилцааны технологи

Зорилт:   мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг ашиглан олон
нийтэд, ялангуяа хөдөөгийн иргэдийг мэдээллээр хангах
Төсөл:
• Орон нутгийн радио, гар утас ашиглан малчдад бизнесийн мэдээлэл түгээх
• Хэвлэн нийтлэл