“2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөх хэвлэл мэдээллийн мониторинг” хийх нь

“Глоб Интернэшнл” ТББ нь Конрад Аденауэрийн сангийн санхүүжилтээр 2008 оны 3-р сарын 14-нөөс 4-р сарын 22-ныг хүртэлх хугацаанд таван хүний бүрэлдэхүүнтэй мониторингин баг Монголын өдөр тутмын 11 сонинд 2008 оны  УИХ-ын сонгуулийн өмнөх үеэр улс төрийн нам, нэр дэвшигчдийн талаарх мэдээллүүдэд агуулгын шинжилгэ хийх мониторингийн төслийг хэрэгжүүлж байна.
Мониторингийн баг нь зөвлөх судлаач С.Баяр, тусгайлан сургасан хэвлэл мэдээллийн ажиглагч Б.Онон, Ж.Мөнхсайхан, Ж.Энхтуул болон мэдээлэл боловсруулагч Б.Насанжаргалын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн үеэр сонгогчид өөрсдийн нь ашиг сонирхолыг төлөлөх мандатыг аль улс төрийн хүчинд өгөхөө шийдэхэд шаардлагатай мэдээллийг хангалттай өгч туслан, өрсөлдөгч талуудын улс төрийн мөрийн хөтөлбөр, үзэл бодол, хэтийн төлөвлөгөө ирээдүйг харах чадвар зэргийг тайлбарлан таниулах үүрэгтэй.

Сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг ерөнхийд нь шинжлэн дүгнэх үйл ажиллагааны чухал хэсэг бол мониторинг юм. Итгэл үнэмшилтэй, баримтжуулсан хэвлэлийн мониторингийн төслүүд нь олон нийтээс сонгуулийн үйл явц бүхэлдээ шударга байгаа эсэхийг тунгаан шүүхэд чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг билээ.

1 сарын хугацаатай энэхүү мониторинг нь сонгуулийн өмнөх үеийн мэдээлэлд тоон ба чанарын шинжилгээ хийж, ХМХ-ийн нөлөөллийн тодорхой жишээнүүдийг гаргаж ирэх нь улс төрийн өрсөлдөгчдийн талаар нийтлэгдсэн мэдээлэл шударга тэнцвэртэй байгаа эсэх талаар олон нийтэд хүргэх зорилготой.