Ц.Балдорж агсны нэрэмжит сан байгуулав
Монголын сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зорилгоор Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны нэрэмжит санг байгуулжээ. "Балдорж" сан нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа тууштай үргэлжүүлэх юм байна. Сангийн дээд байгууллага нь таван хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлөөс бүрдэх гэнэ. Түүнчлэн "Балдорж" шагналыг бий болгосон аж. Шагналыг сэтгүүлчийн эр зориг, авьяасыг үнэлж хүртээх юм байна.
Мэдээллийн эх сурвалж www.news.mn