Төслийн багийнхан Сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалжийг нууцлах хуулийн төсөл боловсруулах баг, Эрүүгийн хуулийн гүтгэх доромжлох зүйлvvдэд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах баг гэж 2 хуваагдан ажиллаж байгаа. 2007 оны 12-р сарын 21-нд Lobby төвд Сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалжийг нууцлах хуулийн төслийн багийн гишиүүд, сэтгүүлчид, мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл шүүгч нар оролцсон зөвлөлдөх уулзалт боллоо.
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хуулийн төслийг боловсруулахад халуун тогоонд нь ажилладаг хэвлэл мэдээллийнхний санааг нэмэхийн үүднээс зохиосон уулзалтын эхэнд хуульч М.Доржханд 3Сэтгүүлчийн мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах хуулийн харьцуулсан судалгааныхаа талаар танилцуулсан. Тэрээр Олон улсын жишгийг харахад Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах талаар Үндсэн хуулийндаа зааж өгсөн юм уу эсввэл тусгай хуулийр зохицуулсан гэдгийг хэлж байсан. Тэдгээрээс Евродын улсуудын эрх зүйн зохицуулалт хамгийн сайныг нь хэлээд Бельги, Англи, Финлянд, Франц, Нидерланд зэрэг орныг жишээ болгон хэлсэн. Бельги улс Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах нарийвчилсан хуулийг 2005 оны 4 сард хуульчилж өгчээ.