2007 онд Дэлхийн хэмжээнд Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж яваад 87 сэтгүүлч амиа алджээ.
2008/01/03
Хил хязгааргvй сурвалжлагчид байгууллагаас гаргасан судалгаанд өнгөрөгч 2007 онд мэргэжлийн ажил үүргээ гvйцэтгэж яваад 87 сэтгvvлч амиа алдсан байна. 2002 онд ажил үүргээ гvйцэтгэж яваад 25 сэтгvvлч амиа алдаж байсан бол 2007 онд 87 болж өссөн нь 5 жилийн хугацаанд 244%-иар ихэсчээ.Ирак, Сомали, Пакистан зэрэг дундад азийн орнуудад амь насаа алдсан сэтгvvлчдийн тоо их байна. 2007 онд өдөрт хамгийн багаар 2 сэтгvvлч баривчлагдсан байна. Мөн өнгөрөгч онд 2600 web site-ийн vйл ажиллагааг зогсоожээ. 2007 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан vйл тоо баримтын энэ байгууллагаа ангилж гаргасан байна. 2007 онд нийт амь насаа алдсан сэтгvvлч 87, хэвлэл мэдээллийн байгууллагын vйл ажиллагааг зогсоосон тохиолдол 20, баривчлагдсан сэтгvvлчдийн тоо 887, сэтгvvлчийг заналхийлсэн болон эрvvл мэндэд нь халдсан тохиолдол 1511, хулгайлагдсан сэтгvvлч 67, хэвлэл мэдээллийн байгууллагад хөндлөнгийн хяналт тавих гэсэн 528 тохиолдол бvртгэгдсэн байна. Сэтгvvлчдэд хамгийн халтай тив нь Хойд Африк болон дундад ази аж.Учир нь амь насаа алдсан 87 сэтгvvлчийн 48 нь энэ тивд юм байна. 1994 онд сэтгvvлчдэд хамгийн халтай жил байсан байна. Учир нь тус онд 103 сэтгvvлч амь насаа алдаж байжээ.
1985 онд байгуулагдсан “Хил хязгааргvй сурвалжлагчид” байгууллага нь сэтгvvлчдийн эрхийг хамгалах болон хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих чиглэлээр vйл ажиллагагаа явуулдаг юм байна.
1985 онд байгуулагдсан “Хил хязгааргvй сурвалжлагчид” байгууллага нь сэтгvvлчдийн эрхийг хамгалах болон хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих чиглэлээр vйл ажиллагагаа явуулдаг юм байна.