Сэтгvvлчдийн ажиллах нөхцлийг бvрдvvлж техникийн шинэчлэлийг хийхгvй байна, уран бvтээлчдийнхээ ур чадварыг жинхэнэ ёсоор нь vнэлж олгох ёстой цалинг өгөхгvй байна МVОНРТ-ийн удирдах зөвлөл өөрсдийнхөө цалинг нэмж, өрөө тасалгааныхаа өнгө vзэмжийг сайжруулахас өөр зvйл хийхгvй байна хэмээн хэвлэлийн бага хурлын vеэр Хамт олны зөвлөл мэдэгдлээ. Өнгөрөгч 7-р сард Удирдах зөвлөлтэй хэлэлцээрт хvрснээр өлсгөлөнгөө зогсоогоод байсан хамт олны зөвлөлийн гишvvд өнөөг хvртэл шийдвэртэй алхам авч хэрэгvvлээгvй тул тэмцлээ хурцатгана гэдгээ хэлж хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэдийгээр МVОНРТ-ийн хууль батлагдан гараад 2 жилийн нvvр vзэж байгаа ч Vндэсний радио телевизийг өөрчлөн байгуулж чадахгvйгээр барахгvй ажилчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж Хамт олны зөвлөл vзэж байгаа юм байна.
Мөн хэвлэлийн бага хурлын дундуур МVОНРТ-ийн удирдлагууд хvрэлцэн ирсэн. МVОНРТ-ийн захирал М.Наранбаатар Хамт олны зөвлөлийнхний ярьсан яриаг ор vндэсгvй худал гэж тайлбарлан техник шинэчлэл хийх талар байнга ярилцаж байгаа, санхvvгийн шалгалтыг одоо ч оруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Харин хамт олны зөвлөлийн дарга Г.Бадамсамбуу МVОНРТ зvгээр л нэг томоохон студийн дайтай ажиллаж байна, олон нийтийнх гэдэг утгаа алдаж байгаа батлагдсан хууль нь ч өнөөдрийнхөө нөхцөлд зориулагдсан дорой хууль болсон цаашид өсөн дэвжих ямар ч зvйл хуулинд тусгагдаагvй байгаа талаар хэлж төрийн 3 өндөрлөгт албан бичиг хvргvvлж байгаагаа мэдэгдсэн.