"Авлигыг та л зогсоож чадна" сэтгүүлчдэд зориулсан сургалт болов

“Глоб Интернэшнл” ТББ Авлигатай тэмцэх газартай хамтран UNDP-ийн санхvvжилтээр авлигатай тэмцэх дэлхий нийтийн өдрөөр сэтгvvлчдэд зориулсан нэг өдрийн сургалтыг 2007 оны 12-р сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх, авлигыг vл тэвчих нийгмийн сэтгэлгээг төлөвшvvлэхэд чөлөөт, хараат бус хариуцлагатай хэвлэл мэдээлэл, ялангуяа эрэн сурвалжлах сэтгvvл зvйн гvйцэтгэх үүрэг туйлын чухал билээ. Гэвч манай сэтгvvлчид авлигын мөн чанар, нийгэмд учруулах хор уршиг, шударга ёсны тогтолцоо, хариуцлагын тухай тодорхой ойлголтгvй, эрэн сурвалжлах сэтгvvл зvйн ур чадварыг шаардлагатай тvвшинд эзэмшиж чадаагvй байгаа. Нөгөөтэйгvvр, тэдний мэргэжлийн үүргээ гvйцэтгэх улс төр, эрх зvй, эдийн засгийн орчин ч таагvй байна. Хэвлэл мэдээлэл, сэтгvvлчид авлигатай тэмцэх, тvvнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй мэргэшсэн байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадна.

Авлигыг хэрхэн эрэн сурвалжлах, тvvнийг мэдээлэх сурвалжлах явцад учрах эрх зvйн бэрхшээлvvдийг хэрхэн давах вэ зэрэг сэтгvvлчийн мэргэжлийн ур чадварыг дээшлvvлэх зорилгоор энэхvv сургалтыг явуулжээ.

Сургалтанд нийслэлийн ХМ-ийн 25 байгууллагаас сэтгvvлчид, Архангай аймгаас нэг сэтгvvлч болон их дээд сургуулийн сэтгvvл зvйн багш нар хамрагдав. “Авлига, тvvний тvгээмэл хэлбэр, Авлигатай тэмцэх эрх зvйн орчин” сэдвээр Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрvvлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд, “Авлигыг хэрхэн эрэн сурвалжлах вэ?” сэдвээр бодлогын судлаач Ч.Базар, “Сэтгvvлчийн мэргэжлийн ёс зvйг дээдлэх нь” сэдвээр МУИС-ийн сэтгvvл зvйн тэнхмийн багш Ч.Чойсамба, “Авлигыг сурвалжлах явцад тохиолддог эрх зvйн бэрхшээлvvд” сэдвээр “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахvv нар хичээл заасан Мөн хичээл болгоны дараа тухайн сэдэвтэй уялдуулж, асуулт хариулт явуулан, санал бодлоо солилцлоо.

Ямар нэгэн мэдээллийн араас тууштай эрэн сурвалжлах нөхцөл хомс, төрийн байгууллагын албан хаагчид хамтарч ажилладаггvй, мэдээлэл өгөхөөс татгалздаг зэрэг мэргэжлийн ажил үүргээ гvйцэтгэхэд нь тулгардаг бэрхшээлийн талаар сэтгvvлчид илэн далангvй хэлж байсан.