Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах

 “Глоб интернэшнл” ТББ-аас 2007 оны 10-р сарын 01-нээс зургаан сарын хугацаатайгаар "Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрvvгийн хуулийн гvтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төслийг АНУ-ын элчин сайдын яамны санхvvжилтээр хэрэгжvvлж эхлээд байна. Энэхvv төслийн зорилго нь авлигатай тэмцэх, төр засгийн хариуцлагатай, ил тод байдлыг сайжруулахад чухал vvрэг гvйцэтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчдэд эрх зvйн илvv таатай орчинг бvрдvvлэхэд хувь нэмэр оруулахад оршино.

“Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах нэг vндсэн нөхцөл болдог” гэдгийг гадаадын улс орнууд хvлээн зөвшөөрч, хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг. Эх сурвалжийн хамгаалалтыг сэтгvvлчдийн баримтлах зарчим, мэргэжлийн ёс зvйн дvрэм журмаар сэтгvvлчдэд эх сурвалжаа хамгаалах vvрэг ногдуулдаг.

Ардчилсан нийгэмд хэрэг, зөрчил, буруу vйл ажиллагааг илчлэхэд сэтгvvлчид чухал vvрэг гvйцэтгэдэг. Албан тушаалтнууд сэтгvvлчдийг дуугvй байлгахын тулд эрvvгийн хуулийг ашигладаг. Монголд шvvхээс өмнө, шvvх дээр сэтгvvлчдээс эх сурвалжаа илчлэхийг шаардах нь энгийн vзэгдэл юм. Эх сурвалжаа илчлэхийг шаардаж буй хvмvvс гол төлөв цагдаа, шvvх, баривчлахаар айлгаж, сэтгvvлчдийг сvрдvvлдэг. Шvvхээс өмнө ийм дарамтад өртсөн сэтгvvлчид энэ тухай мэдээлэхээс айдаг нь мониторингийн судалгааны vр дvнгээс харагддаг.

Дэлхий даяар сэтгvvлчид өөрсдөд нь нууц байдлаар мэдээлэл өгдөг хvмvvсийг хамгаалахыг эрмэлздэг. Ингэхдээ сэтгvvлчид өөртөө онцгой эрх, статус эрдэггvй. Vvнийгээ тэд олон  нийттэй, сэтгvvлчидтэй ярилцсаныхаа төлөө ноцтой vр дагавар бvхий эрсдэлтэй тулгарч буй тэр мэдээлэгчийн өмнө хvлээсэн vvрэг гэж vздэг. Ингэхгvй бол мэдээлэл нууц болж, ямагт мэдээлэл хvсдэг олон нийтийн хэрэгцээг хангаж чадахаа болино. Хэрэв нэг л мэдээлэгчийн нууц байдал алдагдвал чухал мэдээлэлтэй өөр бусад хvмvvс сэтгvvлчдэд хандахыг хvсэхээ болино. Шvvх, цагдаа, тагнуул зэрэг хvчний байгууллагын нэг хэсэг мэт ажиллахыг албадаж, нууцаа задлахыг, эсвэл тэднээс бичиг баримт, дvрс бичлэг зэрэг бусад хэлбэрийн нотолгоо шаардаж эхэлбэл сэтгvvлчид хараат бус байж vл чадна. Энэ нь сэтгvvлчдэд ноцтой аюул учруулна. Зарим мэдээлэгч тухайн сэтгvvлчийг vнэхээр хараат бус гэдгийг мэдсэн тохиолдолд л мэдээллийг дамжуулахыг хvсдэг. Энэ нь vнэн мэдээллийг тvгээх vvрэг бvхий сэтгvvлчдийн хариуцлагыг улам ач холбогдолтой болгож байгаа юм.

Энэхvv төслийн хvрээнд олон улсын стандартанд нийцvvлэн Монгол Улсын эрvvгийн хуулинд өөрчлөлт оруулах тухай болон Сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах тухай хуулийн шинэ төсөл, vзэл баримтлал боловсруулж, хуулийн хэрэгцээ, шаардлага, vндэслэлийг тодорхойлсон судалгаа хийн, олон нийтэд ойлголт өгөх, УИХ, засгийн газарт хандан хуулиудыг батлахыг уриалах зэрэг vйл ажиллагаа явуулна. Мөн төслийн явц, vр дvнг зөвлөлдөх уулзалт, дугуй ширээний ярилцлагаар хэлэлцvvлэн саналыг авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандсан нөлөөллийн ажил явуулах юм.

Сэтгvvлчийн нууц эх сурвалж болон мэдээлэгчийн хамгаалалтыг бий болгосноор шоронд хоригдох, ялангуяа эрэн сурвалжлах сэтгvvл зvйд буй айдас тvгшvvрийг vгvй хийхэд зохих хувь нэмрээ оруулна хэмээн vзэж байна.