“Эрх зvйн аюулгvй байдал” бvсийн сургалтын сvvлч болох баруун бvсийн сэтгvvлчдийн сургалт 2007 оны 9-р сарын 26-27-ны өдрvvдэд боллоо. Энэ удаад Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд гэсэн таван аймгийн 21 сэтгvvлч сургалтанд оролцов.
Сургалт маань хөтөлбөр ёсоороо Дугуй ширээний ярилцлагаар эхэлсэн.
Дугуй ширээний ярилцлаганд Ховд аймгийн ерөнхий шvvгч Д.Тайванхvv болон тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишvvн, мөн аймгийн шvvгч, Ховд аймгийн ЗДТГ-ын ажилтан, аймгийн прокурор нарын 7 хvн оролцсон.
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилсан нийгэмд гvйцэтгэх vvрэг” сэдвэр “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал, “Хэвлэл мэдээллийн эрх зvйн орчин” сэдвэр “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахvv, “Монголын сэтгvvлчдийн эрхийн зөрчлийн өнөөгийн байдал” сэдвээр тус байгууллагын сэтгvvлч Б.Насанжаргал нар тус тус илтгэл тавьсны дараа Ховд аймгийн ерөнхий шvvгч Д.Тайванхvv “сэтгvvлчдийн мэдээлэл олж авах эрх, мөн эх сурвалжаа нууцлах гэдгийг ойлголоо. Гэхдээ сэтгvvлчид ёс зvйгээ баримталж vнэн бодитой зvйл бичих ёстой хэн нэгэн хvний хэлсэн болгоныг шvvрч авч бичих нь зохисгvй гэж бодож байна, цаашид аймгийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сэтгvvлчидтэйгээ ойр ажиллана” гэдгээ илэрхийлсэн. Өмнөх 2 бvсийн сургалтуудын адил баруун бvсийн сургалтанд оролцсон сэтгvvлчид сургалтын хоёрдох өдөр болсон дадлага, практикийн ажлыг илvv өндрөөр vнэлсэн. Сургалтанд оролцсон сэтгvvлчдийг 2 баг болгон хувааж өөрсдөө сэдвээ сонгон нээлттэй ток шоу хийх даалгаврыг дадлагын цагаар өгсөн. Бидний өдөр тутмын мэргэжлийн ажлаа гvйцэтгэхэд энэхvv “ток шоу” ихээхэн дадлага боллоо гэж Завхан ТВ-ийн сэтгvvлч Х.Саранчимэг хэлж байв.
Мөн баруун бvсийн залуу сэтгvvлчид маань сонгуулийг мэдээлэх нь хичээлийг өндөр vнэлж, ирэх 2008 оны сонгуулиар хэрхэн ажиллах, ямар ёс зvйг баримтлахаа сайтар мэдэж авлаа гэдгээ хэлж байсан. Энэ удаагийн бvсийн сургалтын гол онцлог нь орон нутгийн залуу сэтгvvлчдийг сургалтанд хамруулах явдал байсан. Өвөрхангай аймгийн ТВ-ийн сэтгvvлч Т.Нарангарав орон нутгийн залуу сэтгvvлчид төвөс алс байдаг тул ямар нэгэн сургалтад хамрагдаж чаддаггvй, сургалт болохыг мэдсэн ч зардал өндөр тул явах боломжгvй байдгаа хэлж бvх зардлыг нь дааж ийм сайхан сургалтанд оролцуулсан танай байгууллага болон, нээлттэй нийгэм форумд маш их талархаж байнаь залуу сэтгvvлч бид сонгуулиар хэрхэн ажиллах, тэр байтугай сэтгvvл зvйн vндэсийг хvртэл сайн мэдэхгvй байсан байна vнэхээр их зvйл сурч мэдэж авлаа гэдгээ дахин дахин хэлж байсан.
Э.Одгэрэл