Зvvн бvсийн сургалтанд оролцогч сэтгvvлчдээс Дорнод, Хөвсгөл аймгийн сэтгvvлчид мэдэлэл авахад бусад аймгуудаас илvv их хvндрэл гардаг, мөн маш их дарамтанд ажилладгаа илэрхийлж байсан. “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахvv эрхээ хамгаалахын тулд сэтгvvлчид хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэйг хэлж сэтгvvлчидтэй холбоотой хуулийн заалтуудыг хэлж өгч байв.
Сургалтанд оролцогч залуу сэтгvvлчид орон нутгийн сэтгvvлчдэд зориулсан сургалт бараг байдаггvй мөн байсан ч тухайн аймгаас ганц хvн оролцох боломжтой болдог тул тухайн аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн нөлөө бvхий хvн байнга явдгийг хэлээд залуу сэтгvvлчдэд зориулсан сургалт зохион байгуулсанд “Глоб Интернэшнл” ТББ-ынханд талархаж байв.
Э.Одгэрэл