“Глоб Интернэшнл” ТББ-аас Авилгатай тэмцэх газартай хамтран 2007 оны 07-р сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаатай “Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдалд мониторинг хийх нь” төслийг Нээлттэй Нийгэм Форумын санхvvгийн дэмжлэгээр хэрэгжvvлж эхлээд байгаа .
Энэ төслийн хvрээнд мэдээлэл цуглуулагч мониторчдоо сургах сургалтыг 2007 оны 8-р сарын 4-ний өдрийн 10-17 цагийн хооронд “Глоб Интернэшнл” ТББ өөрийн байранд зохион явууллаа. Сургалтад 12 мониторч, мөн төслийн багийнхан болон авилгатай тэмцэх газрын ажилтан Х.Доржпалам нар орлцлоо.
Төслийн танилцуулга, vндэслэлийн талаар тус төслийн зөвлөх “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал танилцуулсан бол “Нийтэд ил тод байх мэдээлэл, тvvний хууль зvйн vндэслэлийн талаар хуульч Г.Даваахvv, Авилга гэж юу вэ, Тvvний тvгээмэл хэлбэрvvдэд юу ордог талаар Төслийн зөвлөх “Глоб Интернэшнл” ТББ-ын гvйцэтгэх захирал Д.Мөнхбvрэн нар мониторчдод мэдээлэл өгсөн.
Мөн Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрvvлэх хэлтсийн ахлах ажилтан Х.Доржпалам “Төрийн байгууллагуудын чиг vvрэг, Авилгатай тэмцэх газрын зөвлөмжийн мөн чанар, агуулгын талаар танилцуулга хийсэн.
Төслийн ахлах судлаач Г.Цогтбаатар болон судлаач Ж.Зоригтсайхан нар мониторингийн арга зvй, аргачлал ба мониторчдын мэдээлэл цуглуулах vйл явц, судлаачдын ажил vvргийн уялдаа холбоо, Судалгааны анкетуудтай ажиллах нь болон, Мэдээлэлд чанарын хяналт хийх зэрэг мониторчид зайлшгvй мэдэх ёстой мэдээллvvдийг энэхvv сургалтаар өгсөн.
Төслийн мониторчид нь Авилгатай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийг төрийн vйлчилгээг иргэдэд шууд хvргэх чиг vvрэг бvхий төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжvvлж байгаа талаар баримт, мэдээлэл цуглуулж, сурвалжлагын болон ажиглалтын судалгаа хийх юм байна.
Э.Одгэрэл