1990-ээд оны эхээр гарч байсан Монголын залуус, охид хөвгvvдэд зориулсан мэдэдэл сурталчилгааны анхны чөлөөт хэвлэл болох “Супер” сэтгvvл дахин сэргэж 100 нvvртэйгээр өнгөтөөр хэвлэгдэн уншигчдын гар дээр дээр очиход бэлэн болоод байна.
Дахин шинэчлэгдсэн супер сэтгvvл супер улстөрч, супер бизнесмен, элит гэр бvл, оддын амьдрал, супер зочин, шинэ дизайн, шилдэг брэнд зэрэг уламжлалт булангуудаа багтаажээ.
Супер сэтгvvлийн редакци 1990-ээд оны дунд vеэс Монголын Залуучуудын Холбоо, Монголын Дизайнеруудын холбоодтой хамтран Залуус гоёл, Супер охин, Супер хөвгvvн, “Сарны туяа” кабере шоу цэнгvvнийг зохион байгуулж байв. Анхны Супер хөвгvvнээр Номин Талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн 10-р ангид байхдаа шалгарсан бол Супер охиноор Топ модель, загвар өмсөгч Д.Пvрэвсvрэн шалгарч байжээ.
Улиралд 2 гарах энэхvv сэтгvvлийн 1 дугаар нь 3500 төгрөгөөр борлогдох болно гэдгийг “Супер” сэтгvvлийн менежер Э.Энхзориг мэдэгдэсэн.
Хэрэв та супер мэдээ уншая , супер хvмvvсийг мэдэе, өөрийгөө супер хvн гэж боддоог бол “Супер” сэтгvvлээ захиалан авч уншаарай гэж тус сэтгvvлийн редакцынхан дамжуулж байсан.
Мөн “Супер” сэтгvvлийн vvсгэн байгуулагч, ерөнхий редактор Д.Батжаргал ХБНГУ-д мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ Герман сэтгvvлчдийн хамтаар “Super nomad” сэтгvvлийг Герман хэл дээр эрхлэн гаргаж Монгол орныхоо тухай мэдээ мэдээллийг европын уншигчдад хvргэж байгаа нэгэн. Тэрээр Австри, Щвейцарын хойг зэрэг Герман хэлээр ярьдаг улс орнуудад энэхvv сэтгvvлээ гаргадаг юм байна.
Э.Одгэрэл