МҮОНРТ-ийн Хамт олны зөвлөл, Үндэсний зөвлөлтэй зөвшилцөлд хүрснээр өлсгөлөн зогслоо

МVОНРТ-ийн 6 уран бvтээлч албан ёсоор өлсгөлөн зарласнааш хойш 76 цагийн дараа өлсгөлөнгөө зогсоолоо.

ОНРТ-ийн Vндэсний зөвлөлд сvvлийн 2 жилийн хугацаанд 30 гаруй өргөх бичиг, санал, шаардлага тавьж, төр засгийн дээд байгууллагуудад хандсан ч тодорхой vр дvнд хvрсэнгvй гэж vзэн 6-р сарын 14-нөөс хамт олны зөвлөл эсэргvvцлийн суулт зарлаад байсан билээ. 23 хоног vргэлжилсэн энэхvv суултыг хайхарч vзээгvй, тодорхой ямар ч арга хэмжээ аваагvй гэж Хамт олны зөвлөлийн гиишvvд vзэн 7-р сарын 6-наас тэмцлийн хамгийн хvнд, хурц хэлбэрийг сонгон Хамт олны зөвлөлийн 6 уран бvтээлч өлсгөлөн зарлаад байсан билээ.


2007 оны 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Монголын Vйлдвэрчний эвлэл, Глоб Интернэшнл ТББ болон хамт олны зөвлөлийнхөн МVОНРТ-ийн нийт ажилтан албан хаагчидтай уулзаж санал бодлоо солилцон өлсгөлөнг яаралтай зогсоох шаардлагатайг уриалж, холбогдох эрх мэдэлтнvvдэд өлсгөлөн зарлагчдын шаардлагыг дамжуулсан.


ОНРТ-ийн ажилчид өлсгөлөн зарлаж байгаа хамт олноо дэмжин 5 минутын сануулах ажил хаялт зарлаж МVОНРТ-ийн гадна байрласан өлсгөлөн зарлаад байсан гэрийг тойрон тэдний vйл хэргийг сэтгэл санаагаараа дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн.


Глоб Интернэшнл ТББ, Монголын Vйлдвэрчний Эвлэлийн хvчтэй лоббигоор  Vндэсний зөвлөл болон Хамт олны зөвлөлийн ажлын хэсгийн гишvvд зөвшилцөлд хvрч Vндэсний зөвлөлийн зvгээс хуулийн хvрээнд чин шударгаар ажиллахаа мэдэгдэн өлсгөлөн зарласан уран бvтээлчдийн 4 зvйлийн шаардлагыг хvлээн авсны дагуу МVОНРТ-ийн 6 уран бvтээлч өлсгөлөнгөө зогсоолоо.


Хамт олны зөвлөл өнгөрсөн хугацаанд Аттестачилалын дvн, халагдах мэдэгдлvvдийг хvчингvй болгуулж, Ажлын хариуцлага алдсан ОНРТ-ийн Ерөнхий захирал болон нэгжийн захирлуудад захиргааны арга хэмжээ авхуулсан. Мөн Vндэсний радио Телевизэд vvссэн асуудлын талаар төр засгийн дээд байгууллагуудад хандан, дарга нарын хууль зөрчсөн томилгоог 3 шатны шvvхээр батлуулжээ.


Байгууллагын санхvvгийн баримт бичгvvдийг битvvмжлэн хамтарсан шалгалт оруулж, хамт олноос ирvvлж байгаа гомдол мэдээлэл vндэслэлтэй эсэхийг магадлах тал дээр Vндэсний зөвлөл болон Хамт олны зөвлөлийн гишvvд зөвшилцөлд хvрсэн.


Цаашдаа мэргэжлийн хамт олны санал дvгнэлтийг тогтмол сонсож, vйл ажиллагаа шийдвэрvvддээ харгалзан vзэх. захиргааны vйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллах болно гэдгээ МVОНРТ-ийн Vндэсний зөвлөл мэдэгдсэн.


Э.Одгэрэл