Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгдэл гаргалаа

(2007.01.24)
Өдөр тутмын “ӨС”-д сvvлийн vед гарсан нийтлэлvvдтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:
Нийтлэлvvдэд дурдсан утга учиргvй, зохиомол гvтгэлгийн талаар холбогдох албан тушаалтнууд хэдэнтээ vнэн мөнийг тайлбарлан хэлсээр атал гvтгэлэг гvжирдлэгээ улиг болтол давтаж, Монгол Улсын төрийн тэргvvний эсрэг хууль бус vйл ажиллагаагаа vргэлжлvvлж байгааг эрс няцаан эсэргvvцэж байгааг vvгээр мэдэгдье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ХХБ-д хувьцаа эзэмшдэггvй гэдгийг шvvх, хууль хяналтын байгууллагаас хэдийнэ тогтоосон. ОХУ-д төлөх их өр олон улсын эрх зvйн хэм хэмжээ, манай улсын хууль, журмын дагуу бvрэн төлөгдөж, Монголын ард тvмэнд нэн ашигтайгаар тэглэгджээ гэдгийг төрийн эрх барих дээд байгууллагаас томилогдсон ажлын хэсэг шалгаж, дvгнэлтээ гаргасан гэдгийг ард тvмэн сайн мэдэж байгаа.

Энэ бvх гvжирдлэг гvтгэлгийн цаана хvмvvсийн хооронд яс хаян сөргөлдvvлэх, ард тvмнийг төөрөгдvvлэхийг эрмэлзсэн хэсэг хvн нуугдаж байгаа нь ойлгомжтой. Гэвч энэ арчаагvй санаархал бvтэхгvй, vнэн хэзээд ялна, ард тvмэн vнэнийг ойлгож, сонгосон Ерөнхийлөгчдөө итгэсэн, дэмжсэн хэвээр байна гэдэгт эргэлзэхгvй байна гэж дурдаад, Yндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бvрэн эрх, нэр хvндэд хууль бусаар халдахгvй байхыг хатуу анхааруулж, уучлал гуйхыг шаардаж байна.
Эс тэгвээс шvvхэд нэхэмжлэл гарган Ерөнхийлөгчийн нэр төрийг хуулийн дагуу хамгаалах нь зvйтэй хэмээн vзэж буйгаа vvгээр мэдэгдэж байна гэжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин