“Глоб Интернэшнл” ТББ 12-р сарын 20-нд “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Хаан Палас зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтад оролцогчид төслийн багийнхны боловсруулсан Төрийн нууцын тухай хуулийн төсөлтэй танилцаж, өөрсдийн саналаа хэллээ.
Энэ уулзалтаас өмнө хуулийн төслийг хоёр удаа олон нийтийн дунд хэлэлцvvлж, тэдний саналыг тусгасан байна. Тухайлбал Хууль зvйн vндэсний төв, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Хvний эрхийн комисс зэрэг нийт 7 байгууллага хуулийн төсөлд бичгээр саналаа ирvvлжээ.
Хуулийн төсөлд Төрийн нууцад хамааруулж болохгvй мэдээллийг зааж өгсөн нь их ач холбогдолтой болсныг уулзалтад оролцогчид цохон тэмдэглээд, Төрийн нууц хариуцаж байгаа албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг нэмэгдvvлэх санал тавилаа.
АНУ-ын элчин сайдын яамны санхvvжилтээр өнгөрсөн долдугаар сараас эхлэн хэрэгжvvлж байгаа энэхvv төслийн хvрээнд иргэдийн мэдээлэл авахад тулгарч байгаа бэрхшээлийг баримтжуулах судалгааны баг, хуулийн төсөл боловсруулах хуульчдын баг тус тус ажиллаа.
Монгол улсын төрийн нууцын тухай хууль цаг үеийн шаардлагаас хоцорсон, ардчилсан нийгмийн үнэт зүйлд харшилсан, төрийн байгууллага хүнд сурталтай, мэдээлэл хүссэн хүнд ялгавартай ханддаг, тухайн төрийн байгууллагын түшмэл мэдээлэл өгөх эсэхээ өөрийн үзэмжээр шийддэг, аливаа мэдээлэл жирийн иргэн хvнд хаалттай, өндөр төлбөр нэхэх зэрэг дутагдлыг баримтаар гарган, төрийн нууцын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж төслийн судалгааны баг дvгнэсэн байна.
Хуульчдын баг Монгол Улсад vйлчилж байсан улсын нууцтай холбоотой эрх зvйн актыг судалснаас гадна хуучин зөвлөлтийн бvрэлдэхvvнд байсан орнууд, мөн Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Ємнөд Солонгос зэрэг 12 орны Төрийн нууцын тухай хуулийг харьцуулан судалсан юм.
Эх сурвалж: “Глоб Интернэшнл ТББ”