Хэвлэлийн мэдээ
2006.12.20
Сэдэв: “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” сэдэвт дугуй ширээний ярилцлага.
Төслийн хvрээнд судлаач, хуульчдын боловсруулсан Төрийн нууцын тухай хуулийн төслийг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцvvлж, тэдний санал бодлыг тусгасан хуулийн шинэчилсэн төслийн сvvлийн хувилбарыг энэхvv дугуй ширээний ярилцлагаар танилцуулж байна.
Мөн уг ярилцлагаар Улсын Их Хурлын гишvvдэд хандсан ЄЄРЧЛЄЛТЄД ДУУДСАН УРИАЛГЫГ батлах бөгөөд Монгол Улсын Төрийн нууцын тухай, төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль болон гадаадын зарим орны ижил төрлийн харилцааг зохицуулсан хуульд хийсэн харьцуулсан судалгааны ажлын тайланг танилцуулна.
Бидний танилцуулж буй хуулийн төсөл, судалгаа, батлах уриалга зэрэг нь “Глоб Интернэшнл” ТББ-аас АНУ-ын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжvvлж буй “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” сэдэвт 6 сарын хугацаатай төслийн vр дvн юм.
Монгол Улсад мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд Төрийн нууцын тухай хуулийг ардчилсан нийгмийн шаардлагад нийцvvлэн шинэчлэхэд төслийн зорилго оршиж байна.
Төсөл боловсруулахад мэдээллээ олж авахад тулгарч буй саад бэрхшээлийг баримтжуулах судалгааны баг, Төрийн нууцын тухай хуулийн төсөл боловсруулах хуульчдын баг тус тус ажилласан.
Монгол улсын төрийн нууцын тухай хууль цаг vеийн шаардлагаас хоцорсон, ардчилсан нийгмийн vнэт зvйлд харшилсан, төрийн байгууллага хvнд сурталтай, мэдээлэл хvссэн хvнд ялгавартай ханддаг, тухайн төрийн байгууллагын тvшмэл мэдээлэл өгөх эсэхээ өөрийн vзэмжээр шийддэг, аливаа мэдээлэл жирийн иргэн хvнд хаалттай, өндөр төлбөр нэхэх зэрэг дутагдал байгаа тул төрийн нууцын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж төслийн судалгааны баг дvгнэсэн юм.
Төслийн хуульчдын багийнхан мэдээллийн эрх чөлөөний олон улсын стандарт, зарчимд тулгуурлан Монгол Улсын Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах хуульд дvн шинжилгээ хийж, vндэсний аюулгvй байдлыг хамгаалах шаардлага, мэдээллийн эрх чөлөөний стандарт, хэм хэмжээг vндэс болгон төрийн нууцтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тайлан бэлтгэв.
“Глоб Интернэшнл” ТББ нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТББ
Соёлын Төв Єргөө, Г байр, 3 давхар, Улаанбаатар-210620А, Монгол Улс, Утас: 324627,
Утас/Факс: 324764, 99189576, E-mail: globe@magicnet.mn, bayan@magicnet.mn,
Website: www.globeinter.org.mn, www.monitoring.mn