2006 оны Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс 86-р байрт оржээ
Зах Хязгааргvй Сэтгvvлчид Байгууллагаас /ЗХСБ/ тав дахь жилдээ Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний Индексийг гаргажээ. Энэхvv индексээр шинээр хэд хэдэн орон өрнөдийн ардчилсан орны өмнө орсон бол хvний эрхийг хязгаарладаг орнуудын хувьд байдал огт дээрдээгvй байна. Жил ирэх тусам ядуу буурай олон орон хэвлэлийн эрх чөлөөний индексээр Европ болон АНУ-ын урд орсоор байгаа юм. Энэ бол сайхан мэдээ, тvvгээр ч барахгvй ядуу буурай боловч vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдэлж болохыг дахин харуулж байна. АНУ, Франц, Япон улсад хэвлэлийн эрх чөлөө аажим, аажмаар алдагдаж байгаа нь сэтгэл тvгшээж байна хэмээн ЗХСБ мэдэгдэв. Энэ индексийн 166,167,168 дугаарт бичигдсэн Эритери, Туркменистан, Умард Солонгос зэрэг Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгийн их зөрчдөг оронд цаашид ч байдал дээрдэх шинж ажиглагдахгvй байна.
Туркменистаны сэтгvvлч Огулсапар Мурадоваг аминд нь хvртэл тамласнаас vзэхэд тус улсын бvх насаараа Ерөнхийлөгч байх эрхтэй Сепармурад Ниязов өөрийг нь шvvмжлэх зvрх зоригтой хэнийг ч нухчин дарах бодолтой болохыг харуулж байна. Эритерийн хэд хэдэн сэтгvvлчийг таваас илvv жил шоронд нууцаар хорьж байгаад ЗХСБ тvгшиж байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир хэвлэл мэдээллийг бvрэн хяналтандаа байлгасан хэвээр байна. Хятад улс 4 байраар доошилж жагсаалтын 163-т бичигджээ. Тус улсад хэвлэл мэдээллийн хэрэгслvvд олширч, өрсөлдөөн нэмэгдсэн хэдий ч, засгийн газрын суртал ухуулгын болон нийгмийг аюулаас хамгаалах газар хамтын хvчээр vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах нь улам ихэссэн байна. Дэлхийн хамгийн их хvн амтай тус улсын засгийн газар төрийн мэдлийн Синьхуа мэдээллийн агентлагаар дамжуулан бvх мэдээнд монополь тогтоох бодолтой байгаагаа цохон тэмдэглэсэн юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур, ял шийтгэл ногдуулах нь ихэссэнээс гадна олон вэб хуудсыг хааж, сэтгvvлчийн эрх чөлөөнд халдсан хэрэг ихэсчээ. Тус улсад цагдаагийн ажилтан нэг сэтгvvлчийг хөнөөсөн хэрэг гарсан. Хойд Европын орнууд хэвлэлийн эрх чөлөөний индексээр жагсаалтыг тэргvvлж байна. Жагсаалтыг тэргvvлж буй Финланд, Ирланд, Исланд, Нидерланд зэрэг оронд цензур, заналхийлэл, сvрдvvлэг болон сэтгvvлчийн эрvvл мэнд эрх чөлөөнд халдсан хэрэг гараагvй байна. Энэ жагсаалтын сvvлийн 20 байрт Азийн 7 орон орсон бөгөөд эхний 20 байрт тус тивээс ямар нэг улс ороогvй байна. Тус тивийн дарангуйлагчид өнгөрсөн жил хэвлэлийн эрх чөлөөнд улам их халдах болжээ. Бирм улс хэвлэл мэдээллийг хэрэгслийг цагдан хянасаар байгаа бөгөөд 7 сэтгvvлчийг шоронд хорьж, 11 хvнийг баривчилсан тул нэг байраар ухарч, жагсаалтын 164-т бичигджээ. Жагсаалтын 157 орсон Пакистан улсын хэвлэл мэдээллийн хэрэгслvvд эрх чөлөөтэй хэдий ч тус улсын тагнуул, цагдаагийн ажилтнууд сэтгvvлчийн эрх чөлөөнд халдах, хулгайлах зэрэг зvй бус vйлдэл гаргасаар байгаа юм.
Вьетнам улс гурван байраар урагшилж 155 бичигдсэн хэдий ч онлайнаар vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хяхин боогдуулсаар байна. Лаос хуучин байрнаасаа өөрчлөгдсөнгvй. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Мэдээллийн яамны хяналтанд хэвээр байна. Ємнө нь жагсаалтын сvvл мушгиж байсан зарим орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индекс улам дорджээ. Гадаадын хэвлэл мэдээллийн эсрэг засгийн газрын авсан хуулийн шинэ арга хэмжээний улмаас Сингапур хот улс 6 байраар хойшилж 146-д бичигджээ.
Филиппин 3 байраар доошилж жагсаалтын 142–т орсон байна. Тус улсад сэтгvvлчийг хөнөөж, Ерөнхийлөгч Глориа Арроёгийн нөхөр тэргvvтэй хvмvvс сэтгvvлчдийг хуулиар дарамтлах нь ихэсчээ. Жагсаалтын 137 бичигдсэн Бангладешт цөөн сэтгvvлч vрэгдэж, цензурын 80 гаруй тохиолдол бvртгэгдсэн байна. Ардчилал хөгжиж буй Зvvн Тимор жагсаалтын 83, Монгол улс 86-т бичигджээ. Энэ хоёр улсад сэтгvvлчийг заналхийлсэн, эрх чөлөөнд халдсан зэрэг хэрэг гарсны улмаас ийм доогуур vзvvлэлттэй байна.

Тус тивийн хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгч орнууд

Шинэ Зеланд жагсаалтын 18, Ємнөд Солонгос 31, Австрали 35 дугаар байрт орсон байна. Австрали сэтгvvлчдэд аюул учруулж болзошгvй терроризмын эсрэг хууль баталсан учир тус улс ХЭЧИ-ээр доогуур байрт оржээ. Тайвань Испанийн өмнө буюу жагсаалтын 43-т орсон бөгөөд тус арал жил ирэх тусам байраа ахиулсаар байна. Гонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл асар их эрх чөлөөтэй, интернетэд ямар нэг цензур тогтоодоггvй ч Гонконг жагсаалтын 58 бичигджээ. Єдөр тутмын “Эпох Таймс” сонины газрыг тvйвээсэн гэмт хэрэг, шуудангаар сэтгvvлчид тэсрэх бөмбөг илгээсэн зэрэг нь цаашид халдлага гарч магадгvй гэсэн болгоомжлол төрvvлж байгаа юм.
Бутаны вант улсад анхны хувийн сонин гарснаар тус жижиг улс 44 байраар урагшилж жагсаалтын 98 бичигдэх болжээ. Тус жагсаалтын эхний 20 байрт шинээр хоёр орон орсон байна. Буурай орноос Боливи улс жагсаалтын 16 байрт оржээ. Тус улсын сэтгvvлчид жилийн турш Канад, Австрийн мэргэжил нэгт нөхдvvдтэйгээ ижил тvвшинд хэвлэлийн эрх чөлөөг эдэлсэн байна. Жагсаалтын 19 бичигдсэн Босни-Герцеговины хэвлэлийн эрх чөлөө хуучин Югославын дайн дууссанаас хойш сайжирсаар байгаа юм. Одоо тус улс энэхvv индексээр хөрш Европын Холбооны гишvvн орон, жагсаалтын 32, 40 дvгээрт бичигдсэн Грек, Италиас дээгvvрт оржээ.

АНУ, Япон, Францад хэвлэлийн эрх чөлөө алдагдсаар байна

Улс орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний индексийг 2002 онд анх гаргаж байхад АНУ 17-р байрт орж байсан бол энэ жил тус улс жагсаалтын 53 оржээ. АНУ-ын Ерөнхийлөгч “vндэсний аюулгvй байдал” нэрийн дор “терроризмын эсрэг дайны” талаар асуулт тавьсан сэтгvvлчдийг сэжиглэх болсноос хойш Бушийн засаг захиргаа хэвлэл мэдээлийн хоорондын харилцаа эрс муудсан байна. АНУ-ын 33 муж улсаас ялгаатай нь тус улсын Холбооны шvvхvvд эх сурвалжаа илчлэхгvй байх сэтгvvлчийн эрхийг хvлээн зөвшөөрөхөөс татгалзаж, эрэн сурвалжлах ажил нь терроризмтай ямар ч холбоогvй байхад сэтгvvлчийг заналхийлж байна.
Видео бичлэгийн архиваа хvлээлгэж өгөхөөс татгалзсаны төлөө чөлөөт сэтгvvлч, мөн блог эрхлэгч Жош Вольфийг шоронд хорьсон байна. Арабын өргөн нэвтрvvлгийн Аль-Жазира телевизийн зураглаач Суданы иргэн Сами аль-Хажийг 2002 онд шvvх хурал хийлгvйгээр Гуантанамо дахь АНУ-ын цэргийн баазад хорьсон юм. Эсошэйтэд Пресс агентлагийн гэрэл зурагчин Билиал Хуссейнийг АНУ-ын эрх баригчид энэ оны 4-р сараас хойш Иракт хорьж байгаа ажээ.

Франц улс өнгөрсөн жил 5 байраар ухарч Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 35-р байрт орсон. Таван жилийн хугацаанд тус улс энэхvv индексээр 24 байр ухарчээ. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчийн орон гэрийг нэгжих нь улам ихэссэнд хэвлэл мэдээлэл болон vйлдвэрчний эвлэлийн байгууллага ихээхэн тvгшиж байна. Францын сэтгvvлчдийн хувьд 2005 оны намар их хvнд vе байлаа. Корсикийн Эс-Эн-Си-Эм компанийн хувьчлалтай холбоотой Vйлдвэрчний эвлэлийн маргааны vеэр, мөн 11-р сард Францын хотын захад болсон хvч хэрэглэсэн жагсаал цуглааны vеэр хэд хэдэн сэтгvvлчийг заналхийлсэн, эрх чөлөөнд нь халдсан хэрэг гарчээ. Хэвлэлийн клубуудын онцгой систем болон vндсэрхэг vзэл нэмэгдсэнээр Японы ардчиллын ололт амжилтыг хойш татаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 14 бичигдэж байсан тус улс 51 орох болжээ. “Нихон Кейза” сонины газар тэсрэх бөмбөг дэлбэлсэн, хэт-баруунтны vзэлтнvvд хэд хэдэн сэтгvvлчийн эрх чөлөөнд халдсан хэрэг гарсан байна.

“Мохаммедын шог зургийн” улмаас

Лалын шашныг vндэслэгч Мохаммедийн 2005 оны намар нийтэлсэн шог зургийн зураачдыг ихээхэн заналхийлсний улмаас Хэвлэлийн эрх чөлөөний индексээр эхний байрт бичигддэг байсан Дани улс 19-р байрт орох болжээ. Иргэний эрх чөлөөг их дээдэлдэг тус улсын сэтгvvлчид анх удаа ажил мэргэжлийнхээ улмаас аюулд өртөж болзошгvй байсан тул цагдаагийнхан хамгаалалтандаа авсан байна.
Энэ шог зургийг хэвлэсэн сониныг хааж, мөн хэд хэдэн сэтгvvлчийг баривчилсны улмаас Иемен улс жагсаалтын 149-д бичигджээ. Дээрхтэй ижил шалтгааны улмаас сэтгvvлчийг дарамталсан Алжир, Иордани, Индонез, Энэтхэг зэрэг улс жагсаалтын 126,109,103,105 тус тус оржээ.
Иемен, Саудын Араб /161/ эс тооцвол Арабын хойгийн бvх орнууд хэвлэлийн эрх чөлөөний индексээр бvгд урагшаа ахисан байна. Арабын орнуудаас жагсаалтын хамгийн тvрvvнд буюу 73 дугаарт Кувейт, дараа нь Арабын Нэгдсэн Эмирт улс /77/, Катар /80/ тус тус орсон байна.

Хэвлэлийн эрх чөлөөг устгагч дайн

ХЭЧИ-ээр 56-д бичигдэж байсан Ливан улс 5 жилийн хугацаанд 107 орох болжээ. Ливаны хэвлэл мэдээлэл тус бvс нутгийн улс төрийн таагvй уур амьсгал, 2005 онд хэд хэдэн удаа тэсрэх бөмбөг дэлбэлж цуврал халдлага гарсан, энэ жил Израилийн цэргийн халдлагад өртсөн байна. Арабын ертөнцөд эртний уламжлалтай, чөлөөтэй гэгддэг тус улсын хэвлэл мэдээлэлд зайлшгvй энх тайван болон аюулгvй байдлын баталгаа гаргаж өгөх шаардлагатай байна. Палестины /134/ засаг захиргаа нутаг дэвсгэртээ тогтвортой байдлыг хангаж чадахгvй байгаа, Израилийн /135/ хилийн гадна гаргаж байгаа vйлдэл нь Ойрх Дорнодод Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтой аюул учруулж байна.
2002 онд ХЭЧИ-ээр 51 бичигдэж байсан Шри Ланк улсын байдал дээрхтэй мөн л ижил байна. Засгийн газар, босогчдын хоорондын дайн дахин хурцдаж тус улс ХЭЧИ-ээр 159 бичигдэх болжээ. Vндэслэлгvй мэдээ нийтлэл бичсэн гэсэн шалтгааны улмаас засгийн газар, босогчдын аль аль нь Тамилийн хэдэн арван сэтгvvлчийг заналхийлж, эрх чөлөөнд нь халджээ.
Хэдэн жилийн турш дайн тулаанд нэрвэгдсэний улмаас Балба ХЭЧИ-ээр жагсаалтын 159 орсон байна.

Зах хязгааргvй сэтгvvлчид байгууллага Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний 14 байгууллага, тэдэнтэй хамтран ажилладаг бусад улс орны байгууллага, 130 сурвалжлагчийг нэгтгэсэн сvлжээ, тvvнчлэн сэтгvvлч, судлаач, шvvгч болон хvний эрхийг хамгаалагчдаас тухайн улс орны хэвлэлийн эрх чөлөөний талаар 50 асуултанд хариулахыг хvссэн юм. Дэлхийн 168 оны ХЭЧИ-ийг гаргасан бөгөөд бусад орны мэдээлэл хангалтгvй байсан тул индексийг нь тогтоогоогvй байна.