Сэтгүүлчдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр
Хэвлэл мэдээлэл болон боловсролын асуудлаарх бага хурал

Бvс нутаг: Ази болон Номхон далайн орнууд

Ази тивийн хэвлэл мэдээллийн боловсролын ирээдvйн асуудлаарх бага хуралд оролцох хvсэлтэй, тус бvс нутгийн орнуудын хэвлэл мэдээллийн хөгжлийн асуудлыг сонирхож байгаа сэтгvvлч болон академичид илтгэлээ ирvvлнэ vv. Єргөдөл хvлээж авах эцсийн хугацаа: гуравдугаар сарын 31.
Азийн Хэвлэл мэдээлэл Мэдээлэл харилцаа холбооны Төвөөс энэ арга хэмжээг зургаадугаар сарын 25-27-нд Сингапурт зохион байгуулна.
Сонирхосон хvмvvс “Мэдээлэл харилцааны онол ба Азийн хөгжил”, “Альтернатив болон хэвлэл мэдээлэл”, “Хэвлэл мэдээлэл ба залуучууд”зэрэг бусад сэдвээр бичсэн нийтлэлээ ирvvлж болно.

Дэлгэрэнгvй мэдээлэл авах буюу илтгэлээ дараах хаягаар илгээнэ vv.
conf2007@amic.org.sg, http://www.amic.org.sg/conf2007/conf2007_cfp.htm.


Эрчим хvчний ирээдvйн эх vvсвэрийг судлах тэтгэлэгт хөтөлбөр

Бvс нутаг: Ази болон Номхон далай

Ази болон Номхон далайн арал, АНУ-ын хэвлэмэл болон өргөн нэвтрvvлгийн туршлагатай сэтгvvлчдийг дэлхийн эрчим хvчний ирээдvйн эх vvсвэрийг судлах нэг сарын тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна. Єргөдөл хvлээж авах эцсийн хугацаа 12-р сарын 20.

1967 онд хэрэгжvvлж эхэлсэн, жилд хоёр удаа зохион байгуулдаг Жефферсоны тэтгэлэгт хөтөлбөрийг “Фриман” сан санхvvжvvлж, Ист-Вест төв зохион байгуулж байна.
Хөтөлбөрт оролцох хvмvvс АНУ, Ємнөд Солонгос болон Хятадын янз бvрийн газар очино.
Єргөдөл илгээх хvмvvс англи хэлтэй, дор хаяж 5 жил ажилласан туршлагатай байна.
Аялал, байр хоолны зардал тэтгэлэгт багтсан болно.

Дэлгэрэнгvй мэдээллийг: seminars@eastwestcenter.orgl, http://www.eastwestcenter.org/jefferson.
Єргөдлийн анкет (PDF format): http://www.eastwestcenter.org/stored/misc/Application.Jeffs.2007.Spring.pdf
East-West Төв: www.eastwestcenter.org

Лорензо Наталийн шагнал
Хөгжиж байгаа орны ардчилал, хvний эрхийн сэдвээр нийтлэл бичдэг хэвлэмэл болон онлайн мэдээллийн хэрэгслийн сэтгvvлчдийн шилдэг бvтээлийг шалгаруулна. Єргөдөл хvлээж авах эцсийн хугацаа 1-р сарын 31.

Лорензо Наталийн нэрэмжит сэтгvvл зvйн шагналыг жил бvр Европын комиссоос олгодог юм. Энэхvv шагналыг бvс нутаг бvрээс шалгарсан шилдэг гурван бvтээлийн эздэд гардуулна. Эхний байрт шалгарсан бvтээлд 5000 евро буюу /6630 доллар/, хоёрдугаар байрт шалгарсан бvтээлд 2500 евро, гуравдугаар байрт шалгарсан бvтээлийг 1500 еврогоор тус тус шагнах бөгөөд тэргvvн байрт шалгарсан бvтээлд нэмж 5000 евро олгоно.

2005 оны есдvгээр сарын 1-ээс 2006 оны 12-р сарын 31-ний хооронд нийтэлсэн бvтээлийг уралдаанд илгээнэ. Нийтлэлд хөгжиж буй ертөнцөд өөрчлөлт оруулж буй хvний эрх болон ардчиллын тулгуур мөн чанарын талаар нийтлэлдээ өгvvлсэн байх шаардлагатай юм.
Єргөдөл болон дэлгэрнгvй мэдээллийг http://www.nataliprize.com/.

Хөгжиж буй орны эрvvл мэндийн чиглээр бичдэг сэтгvvлчдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

Хөгжиж буй ертөнцид эрvvл мэндийн чиглэлээр мэдээ нийтлэл бичих сонирхолтой сэтгvvлчид АНУ-ын Бостон хотын Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө илгээх боломжтой. Єргөдөл хvлээж авах эцсийн хугацаа 1-р сарын 31.

Тэтгэлэгт хөтөлбөрийг Нимены сан, Харвардын их сургуулийн олон нийтийн эрvvл мэндийн газраас зохион байгуулж байна. Энэхvv хөтөлбөрийг Билл болон Мелинда Гейтсийн сангийн 1,19 сая долларын буцалтгvй тусламжаар санхvvжvvлж байгаа юм.
Энэ хөтөлбөрт жил бvр АНУ, Европ, хөгжиж байгаа орноос тус бvр нэг сэтгvvлчийг сонгон оролцуулдаг байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сэтгvvлч Харвардын их сургуульд нэг жил суралцаад хөгжиж байгаа оронд дөрвөн сар дадлага хийнэ.

Дэлгэрэнгvй мэдээллийг: nieman applications@harvard.edu, t
http://www.nieman.harvard.edu/about/how/global_health.html

Єргөдлийн маягт: http://www.nieman.harvard.edu/about/how/2007-08_Nieman_Global_Health.pdf