Єдөр тутмын сонинууд нэгдэн эсэргүүцлээ илэрхийлэв
2006/11/30
Єдөр тутмын зургаан сонин 2006 оны 11-р сарын 30-ны дугаарын 2-р нvvртээ зөвхөн эрх баригчдад хандсан мэдэгдэл нийтэлжээ. Засгийн газраас өргөн барьсан ирэх оны улсын төсвийн төсөлд УИХ-ын сонгуулийн тойрог бvрт 250 сая төгрөгөөр хөгжлийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасныг Єдөр тутмын сонинуудын холбоо ийнхvv эсэргvvцсэн байна.“Єдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Єнөөдөр”, “Vнэн”, “Ардын эрх”, “Монголын мэдээ” зэрэг Єдөр тутмын сонины холбооны гишvvн сонинууд энэ өдрийн дугаарынхаа хоёрдугаар нvvрт зөвхөн “Энэ бол авлигачдын бус ардчилсан парламентын vйл ажиллагааг сурталчлахад зориулсан талбай. 250 сая төгрөгийн авилгыг эсэргvvцэж байна” гэсэн мэдэгдлийг тавьжээ.
Тойрогт мөнгө хуваарилах тухай УИХ-ын энэхvv шийдвэрийг МУНН эсэргvvцэн 11-р сарын 25-нд мэдэгдэл гаргасан байна. Єнгөрсөн жил гишvvн бvрт 100 сая төгрөг хуваарилан, улсын төсвөөс 7.6 тэрбум төгрөг гаргасан.
Харин эдvгээ 250 сая төгрөг болон өсч, 19 тэрбум төгрөгийг бидний халааснаас хулгайлж буй хэрэг хэмээн тус намаас vзэж байна. Мөн Vндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж буй хэлбэр бөгөөд ирэх сонгуульд улсын төсвөөр бэлтгэж буй явдал хэмээн тус намынхан мэдэгдлээ.
Энэ сарын 29-нд Эрvvл нийгэм-иргэний хөдөлгөөнийхөн дээрх vйлдлийг “Албан ёсны хэлбэрт орсон авилга” гэж vзэж буйгаа мэдэгдэв. “Гишvvд нь төсвөөсөө мөнгө хуваарилж авдаг явдал Монголоос өөр оронд алга” хэмээн тус хөдөлгөөнийхөн мэдэгдсэн байна.
УИХ-ын 2006 оны 11-р сарын 22-ны өдрийн нэгдсэн чуулганаар 2007 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцvvлгийг хийсэн юм. Амралтын өдөр нам бvрийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж, төсвийн төсөлд УИХ-ын сонгуулийн тойрог бvрт 250 сая төгрөгөөр хөгжлийн хөрөнгө оруулалт хийх санал гаргасан байна.
Энэхvv саналыг Л.Гvндалай, Э.Бат-Vvл гишvvн нар эсэргvvцсэн аж. УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл “Төсвийн тухай хуулиудыг зөрчсөн, анхнаасаа төсөвт байгаагvй санал” хэмээн эсэргvvцэж, бvрмөсөн хасья гэсэн боловч олонх гишvvн дэмжээгvй байна.
Харин бусад гишvvд уг саналын талаар дараах хоёр тайлбарыг хийсэн юм. Засгийн газраас оруулж ирсэн аймаг бvрт 500 сая төгрөг олгох тухай саналд нийслэлийн тойргууд орхигдсон учир тэгшитгэх vvднээс дээрх санал гаргаж, дэмжсэн. Тиймээс аймгуудад хуваарилсан 10 тэрбум төгрөг дээр нэмж есөн тэрбум төгрөг олгох шаардлагатай. Мөн төсвийн төслийг ЭЗБХ-гоор хэлэлцэхэд гишvvд өөрийн тойрогт хөрөнгө оруулахыг хvсч, дээд тал нь 15 тэрбум төгрөг хэрэгтэй гэжээ.
Тэр бvгдийг олгох санхvvгийн боломжгvй учраас тодорхой хөрөнгө төсөвлөөд, зарцуулалт дээр гишvvдийн саналыг тусгая гэж гишvvд шийдсэн аж. Санал хураахад 55 гишvvн оролцож, 87,3 хувийн саналаар дэмжжээ.