"Шувууны томууг сурвалжлах нь" сургалтын тараах материал
2006/11/15
Анчид амьтнаас хvнд халддаг өвчин тусах эрсдлийг бууруулах • Тухай бvс нутагт цар тахал илэрхээс өмнө зэрлэг шувууд томууны вирус тээдэг байж болох ч ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггvй байна.
• Хэрэв тухайн нутагт томууны вирус илэрвэл тэр хавийн бvх зэрлэг шувуу вирус тээж байж болзошгvй.
• Зэрлэг шувуу, ялгадас, өд сөд, гэдэс болон цус зэрэгтэй контакталсан тохиолдолд шувууны томууны вирус халддаг байна.
• Тухайн нутагт шувууны томууны вирус илэрсэн бол анч нохойгоор ан авлахаас зайлсхийх буюу багасгах хэрэгтэй.
• Зэрлэг шувууг нядлах vедээ цэвэр хувцас эсвэл амны хаалтаар ам, хамраа хаах хэрэгтэй.
• Анхаарал болгоомжтой байж, өд сөд, цус, гэдэс зэрэгт аль болох бага контакталж, шувууг нядалсны дараа гараа сайтар угаах хэрэгтэй.
• Нядалгааны газар, бvх багаж хэрэгслээ зөнд нь цэвэрлэ.
• Зэрлэг шувуу болон аж ахуйн шувуунд кониактлахаас аль болох зайлсхий.
Спортын шувуу тэжээдэг хvмvvст анхааруулах нь
• Тахиа зодоон, тоть урулдуулах зэрэг дэлхийн олон оронд шувууг спортын зорилгоор тэжээдэг
• Аж ахуйн шувуу болон бусад шувуу, ялгадас, өд сөд, гэдэс, цус контакталсан бол шувууны томууны вирус халдана.
• Спортын зорилгоор тэжээж байгаа аж ахуйн болон бусад шувуунд аль болох бага контактлах
• Шувуунд хvрсний дараа ариун цэврийг сахиж, гараа сайн угаана.
• Шувуу тэжээж байсан газраа цэвэрлэхдээ хамар, амаа цэвэр хувцас болон амны хаалтаар хаана.
• Хvvхдийг шувуунд хvрэхийг бvv зөвшөөр.
Шувууны томуугаар халдварласан ачаа Кувейтэд орж ирлээ
Дойч пресс агентлаг
КУВЕЙТ. 2005 оны 9-р сарын 20, Vхлийн аюултай шувууны томууны вирусээр халдварласан байж болзошгvй шувуу ачсан чингэлэгт Кувейтийн гаалийн ажилтнууд ням гаригт шалгалт хийж, тус улсад оруулах зөвшөөрөл олгов.
Гаалийн болон Дотоод хэргийн яамны ажилтнууд “нөлөө бvхий хvмvvсийн тусламжтайгаар” шувуугаа гаалиар нэвтрvvлсэн тухай “Ас- Саяш” өдөр тутмын сонинд мэдээлжээ. Шувууны томуу гарч байгаагvй Кувейтэд энэ өвчин дэлгэрч болзошгvй гэсэн болгоомжлол ихсэж байна. Шувуунаас томуу илэрсэн эсэх, буруутай этгээдvvдийг баривчилсан эсэх нь тодорхойгvй байна.
Хэдэн хоногийн өмнө импортоор авсан шувуу томуугаар халдварласныг тогтоож, устгасан тухай уг сонинд өгvvлээд Монголоос импортоор авсан шувууны томуугаар халдварласан байж болзошгvй шувууг мөн л хилээр оруулахаар зөвшөөрсөн байжээ.
Нvvдлийн 80 шувуу томуугаар vхсэн тухай мэдээлэв
Наймдугаар сарын 8, 2005 /Блумберг/. Монголд нуурын орчимд нvvдлийн 80 шувуу томуугийн вирусээр vхсэн тухай Дэлхийн амьтны эрvvл мэндийн байгууллагаас мэдээлэв.
Єчигдөр буюу 8-р сарын 2-нд зэрлэг галуу, нугас болон хун шувууд “А” хэлбэрийн шувууны томуугаар өвчилж, vхсэнийг лабораторийн шинжилгээгээр тогтоов. Монгол улсын Хvнс хөдөө аж ахуйн яамны мал эмнэлгийн албаны захирал Равдангийн Санжаатогтохоос өнөөдөр мэдээлэл хvлээж авсан тухай Парист төвтэй амьтны эрvvл мэндийн хамгаалах тус байгууллага и-мэйлээр илгээсэн мэдэгдэлдээ дурджээ.
Наймдугаар сарын 5-ны байдлаар Индонезид 57 хvний аминд хvрсэн, Вьетнам, Таиланд, Камбожид 112 хvнд халдварласан шувууны томууны вирус хөрш Хятад, ОХУ, Казахстанд илэрсэн нь хэдийнэ тогтоогдоод байна. А/Н5N1 вирус хvнээс хvнд хялбархан халддаг хэлбэрт мутацлацлагдаж болзошгvй хэмээн эрvvл мэндийн шинжээчид болгоомжилж байгаа юм.
Монголын талаар
1. Тус бvс нутгийн бусад оронтой харьцуулахад Монголд шувуун аж ахуй цөөхөн байдаг. Зугаа цэнгээний зорилгоор шувууны аж ахуй эрхэлдэг хvмvvс тун цөөхөн аж.
2. Шувууны томууны вирус илэрсэн бvсийнх голдуу олон тооны нvvдлийн шувуудын буудалладаг гол газар нь Монгол юм.
3. Нvvдлийн шувуудаар дамжин Монголд энэ өвчин дэлгэрч магадгvй хэмээн Олон нийтийн эрvvл мэнд болон мал эмнэлгийн албаны хvмvvс болгоомжилж байна. Хvн амын нягтшил сийрэг, мөн шувууны аж ахуй төдийлөн их биш болохоор “zoonotic” эрсдэл бага юм. Гэсэн хэдий ч тус улс Н5N1 шувууны томууны вирус гарч болзошгvйг урьдаас сэрэмжлvvлэх талаар зохих ажиглалт хийх шаардлагатай байна.
Малын тоо
Хvн амынхаа тоотой харьцуулахад Монгол улс их хэмжээний малтай билээ.
Зvйл Тоо
Vхэр 2,053,000
Адуу 2,200,000
Хонь 11,797,000
Ямаа 8,858,000
Тэмээ 275,000
Гахай 15,000
Шувуу 75,000
2005 оны байдлаар
Адуу
Хамгийн их тоо толгойтой адуу зарим талаар сонирхол татаж байна.
• Адуу нь А /H3N8 болон H7N7/ хоёр вируст өртөмтгий билээ.
• Монгол адууны бэлчээр нутагт нvvдлийн шувууд буудалладаг /тэд нэг уснаас ундалдаг/ байна. Хэрэв нvvдлийн шувууд Н5N1 вирусээр халдварласан бол адуу бохирдсон уснаас өвчний халдвар авах аюултай юм.
• Адуу Н5N1вируст өртөмтгий эсэх, хэрэв тийм бол өвчин болдог эсэхийг vнэлэх туршилтын ажил хараахан хийгдээгvй байна.
• Малчид томуугаар өвдсөн адуунд ямар шинж тэмдэг илэрдгийг мэдэж байгаа. /10 жилийн өмнө өвчин дэгдсэн/. Адуунаас авсан дээжийг лабораторид шинжлэхэд шувууны томууны шинж тэмдэг илэрсэн болохоор томуу шууд бусаад халдаж болзошгvй байгаа юм.
Тэмээ
Монгол тэмээ шувууны томууны А вируст өртөмтгий болох нь тогтоогдсон.
• Н1N1 вирустэй холбоотой өвчин 1979 оноос хой гарсан.
• Нvvдлийн шувууд буудалладаг газар тэмээ нутагладаггvй аж.
Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхэд шувуун аж ахуй, захад голлон анхаарах хэрэгтэй гэж БХН vзэж байна
Эх сурвалж: Байгаль Хамгаалах Нийгэмлэг
Он сар өдөр: Наймдугаар сарын 15, 2005
Ази болон бусад оронд шувууны томуу тархахаас сэргийлэх арга хэмжээг шувуун аж ахуй болон захуудыг сайн менежменттэй болгоход чиглэх хэрэгтэй гэж Бронкс Зvv- д оршдог Байгаль Хамгаалах Нийгэмлэгийн /БХН/ шинжээчид анхааруулж байна.
“Бид Монгол болон олон улсын тvнш байгууллагатай хамтран тус бvс нутагт шувууны томууны шилжилтийг судалж байна,” хэмээн Монголд ажиллаж байгаа БХН-ийн багийн тэргvvн доктор Билли Кареш ярив. “Одоогийн байдлаар бид Хөвсгөл аймгийн холбогдох байгууллагатай хамтран томуугийн вирусээр халдварласан зэрлэг шувуунаас дээж авч байна. “Хязгаарлагдмал нөөцөө хvн, мал, зэрлэг амьтан ойр контакталж байгаа тэр газар чиглvvлснээр ”
Зэрлэг шувуудтай холилддог нугас болон аж ахуйн шувууг хашаанд задгай vржvvлдэг жижиг аж ахуйн менежментийг сайжруулж шувууны томуунаас vр дvнтэй урьдчилан сэргийлнэ гэж БХН vзэж байна.
Орос, Казахстанд шувууны томуу илэрсний дараахан Монголд энэ өвчин дэгдсэн байна. ОХУ-тай хиллэдэг Хөвсгөл аймгийн Эрхэл нуур орчимд vхсэн шувуунд хийсэн урьдчилсан шинжилгээгээр шувууны томуу илэрснийг Монголын Хvнс Хөдөө аж ахуйн яам мэдээлсэн юм.
Монголын баруун нутагт ажиллаж байсан БХН-Монголын хамтарсан багийнхан их дээж авахаар Хөвсгөл аймгийг зорьсон байна. Тэд вирусийг нарийн судлахын тулд дээжээ АНУ-ын Хvнс Хөдөө аж ахуйн яаманд илгээх юм байна. Хятадын баруун нутагт 5000 гаруй зэрлэг шувуу зvvн өмнөд Азид 50 гаруй хvний аминд хvрсэн Н5N1 вирус мөн эсэхийг шинжлэх аж.
БХН, Монгол улсын vндэсний шинжлэх ухааны академи, Монголын мал эмнэлгийн хvрээлэн, Мал эмнэлгийн төв лаборатори, Хvнс Хөдөө аж ахуйн яамны мал эмнэлгийн алба, БГХЄЭСТ-ийн мэргэжилтнvvд энэ багт ажиллаж байна.