Шувууны томууны талаар хамгийн их тавьдаг асуултууд
2006/11/15
Шувууны томуу гэж юу вэ? Ерөнхийдөө шувуунд, ховорхон тохиолдолд гахайнд халддаг вирусээс vvдэлтэй амьтны халдварт өвчнийг Аvian influenza буюу шувууны томуу гэнэ. Шувууны томууны вирус нь амьтны тодорхой төрөл зvйлд халддаг өвөрмөц онцлогтой бөгөөд ховор тохиолдолд хvнд халддаг.
Шувууны аж ахуйд шувууны томууны вирусын халдвараас vvдэн бага болон онцгой их вирулент чанартай хоёр төрлийн өвчин vvсдэг байна. Єд нь цувах, өндгөнд дусал vvссэн байх зэрэг хөнгөн чанарын шинж тэмдэг vvссэн бол “бага эмгэг vvсгэгч” гэж нэрлэдэг. Єндөр эмгэг vvсгэгч хэлбэр нь ноцтой илэрдэг юм. Энэ нь аж ахуйн шувуунд маш хурдацтай тархаж, шувууны дотор эрхтэнvvдэд халдаж, 48 цагийн дотор аж ахуйн шувуу бvрэн устах аюултай юм.
Ямар вирусээс өндөр эмгэг vvсгэгч өвчин vvсдэг вэ?
Шувууны томууны А вирус 1 нь 16 Н дэд бvлгvvд, мөн 9 N дэд бvлгvvд2-оос бvрддэг юм. Зөвхөн Н5 болон Н7 бvлгvvдийн вирусээс өндөр эмгэг vvсгэгч өвчин vvсдэг байна. Гэсэн хэдий ч Н5 болон Н7 дэд бvлгvvдийн бvх вирус нь өндөр эмгэг vvсгэгч биш бөгөөд аж ахуйн шувуунд ноцтой өвчин vvсгэдэггvй.
Єнөөгийн ойлголтоор шувууны аж ахуйд бага эмгэг vvсгэгч хэлбэрийн Н5 болон Н7 вирус нэвтрээд байна. Аж ахуйн шувуу вирусээр халдварласан тохиолдолд энэ нь хэдхэн сарын дотор хэлбэрээ өөрчлөх буюу мутацчлагдаж өндөр эмгэг vvсгэгч хэлбэртэй болдог байна. Аж ахуйн шувуунаас Н5 эсвэл Н7 вирус илэрсэн тохиолдолд ялихгvй шинж тэмдэг ч гэсэн ямагт тvгшvvр төрvvлж байдаг нь ийм учиртай юм.
Шувууны томууны өндөр эмгэг vvсгэгч вирусыг
нvvдлийн шувууд тараадаг уу?
Нvvдлийн шувууд өндөр эмгэг vvсгэгч шувууны томуу тараадаг эсэх нь одоогоор бvрэн тайлагдаагvй билээ. Байгаль дахь /Зэрлэг/ усны шувууг шувууны томууны бvх А вирусийн байгалийн нөөц /резервуар/ гэж vздэг. Энэ шувуу илт мэдрэгдэх хор хохирол учруулалгvйгээр шувууны томууны вирусийг хэдэн зууны турш тээж байж болох юм. Тэд Н5 болон Н7 дэд бvлгийн вирус тээдэг нь тодорхой ч, энэ нь ихэвчлэн бага эмгэг vvсгэгч хэлбэртэй байдаг. Зарим тохиолдлоос vзэхэд аажимдаа өндөр эмгэг vvсгэгч хэлбэртэй болдог бага эмгэг vvсгэгч Н5 болон Н7 вирусыг нvvдлийн шувуу гэрийн аж ахуйн шувуунд халдаадаг байна.
Урьд өмнө нь өндөр эмгэг vvсгэгч вирус нvvдлийн шувуудаас ангид байсан, маш ховор тохиолдолд цөөн тооны шувуу голдуу vхсэн байх нь олддог байсан. Энэ нь зэрлэг усны шувуу энэ вирусыг тараагч биш гэж удаан хугацаанд vзэхэд хvргэж байсан.
Сvvлийн vеийн vйл явдлууд зарим нvvдлийн шувуу өндөр эмгэг vvсгэгч хэлбэрийн Н5N1 вирусыг шууд тарааж байж болзошгvйг харуулж байна. Євчний тохиолдол бvртгэгдээгvй бусад газар ч гэсэн тархахыг vгvйсгэхгvй.
Шувууны аж ахуйд одоо илрээд байгаа өвчний онцлог юу вэ?
Зvvн өмнөд Азид 2003 оны дунд vеэс эхлэсэн одоо дэгдээд байгаа өндөр эмгэг vvсгэгч шувууны томуу нь урьд өмнө тохиолдож байгаагvй хамгийн өргөн хvрээтэй, хамгийн ноцтой тархалт юм. Ємнө нь хэзээ ч энэ өвчин олон оронд нэгэн зэрэг тархаж, мөн ийм их хэмжээний шувуу устаж байгаагvй юм.
Євчин vvсгэгч Н5N1 вирус нь онцгой амь бөхтэй болох нь тогтоогдоод байна. Хэдийгээр 150 сая толгой шувуу vхэж устсан хэдий ч Индонез, Вьетнамын олон газар оронд, Камбож, Хятад, Таиландын зарим хэсэгт, БНАЛаос улсад ч гэсэн магадгvй энэ вирус одоо нутагшсан гэж vзэж байна. Аж ахуйн шувуунаас өвчин илрэх эсэхэд хэдэн жилийн турш хяналт тавих хэрэгтэй болж байна.
Н5N1 вирус нь хvний эрvvл мэндэд аюултай байж болохыг дор тайлбарлав.
Ямар орны шувуун аж ахуйд шувууны томуу дэгдсэн бэ?
2003 оны 12-р сарын дунд vеээс 2004 оны 2-р сарын эхэн хvртэл Азийн найман орон тухайлбал: БНСУ, Вьетнам, Япон, Таиланд, Камбож, Лаос, Индонез болон Хятад улсын аж ахуйд Н5N1 вирусээс vvдэлтэй шувууны томуу дэгдсэн байна. Дээрх орнуудын ихэнхэд өмнө нь эмгэг vvсгэх өндөр эрсдэлтэй шувууны томуу гарч байгаагvй юм.
Малайзийн шувууны аж ахуйд 2004 оны 8-р сарын эхээр Н5N1 шувууны томууны анхны тохиолдол бvртгэгдсэнээр томуу дэгдсэн Азийн ес дэх орон болсон юм. Оросын аж ахуйд Н5N1 шувууны томуу 2005 оны 7-р сарын сvvлээр анх гарсны дараа 8-р сарын эхээр хөрш зэргэлдээ Казахстанд өвчний тохиолдол бvртгэгджээ. Энэ хоёр оронд vхсэн зэрлэг шувуунаас эмгэг vvсгэх өндөр эрсдэлтэй Н5N1 вирус илэрсэн байна. Бараг vvнтэй эн зэрэгцээд Монголд нvvдлийн шувуунаас Н5N1 вирус илэрсэн билээ. 2005 оны 10-р сард Турк, Румыний аж ахуйн шувуунаас Н5N1 вирус илэрсэн юм. Єөр газар зэрлэг болон аж ахуйн шувуу вирусээр халдварласан эсэхийг судалж байна.
Япон, Солонгос, Малайз зэрэг улс шувууны аж ахуйд гарсан өвчнийг хяналтандаа авсан хэмээн мэдэгдсэн бөгөөд одоо өвчнөөс ангижирсан гэж тооцож байгаа юм. Євчний тохиолдол гарсан бусад газар томуу их бага хэмжээгээр гарсаар байгаа билээ.
Хvний эрvvл мэндэд ямар хор уршигтай вэ?
Н5N1 вирус тэжээвэр шувууд дунд удаан хугацаанд дэлгэрэх нь хvний эрvvл мэндэд хоёр vндсэн эрсдэл учруулдаг.
Нэгдvгээрт вирус тэжээвэр шувуунаас хvнд дамжин шууд халдаж хvнд өвчин vvсгэдэг. Хvнд халдсан шувууны цөөн тооны вирус дундаас Н5N1 хамгийн олонтаа хvнд өвчин vvсгэж хvнийг vхэлд хvрэгсэн. Ихэнх хvмvvст амьсгалын замын хөнгөн өвчний шинж тэмдэг vvсгэдэг улирлын чанартай ердийн томуугаас ялгаатай нь Н5N1-ээс vvссэн өвчнийг маш хурдан бие доройтож vхэлд хvргэх өвчний явц дагалддаг. Уушигны vрэвсэл, эрхтэнvvдийн хэм алдагдах нь нэн тvрvvн нийтлэг ажиглагддаг. Одоогийн тархалтаар вирусээр өвчилсөн хvмvvсийн тал илvv нь vхжээ. Ихэнх тохиолдолд эрvvл хvvхэд, залуу насны хvмvvс өртсөн байна.
Сэтгэл илvv их тvгшээсэн хоёр дахь эрсдэл нь вирус юм. Хангалттай бололцоотой нөхцөлд вирус хvнд асар их халдвартай хэлбэрт шилжин өөрчлөгдөж хvнээс хvнд хялбархан халдана. Вирус ийнхvv өөрчлөгдөх нь дэлхийн хэмжээнд тvгэж эхлэхийн дохио байж болох юм.
Хаана хvнээс шувууны томуу илэрсэн бэ?
Єнөөгийн байдлаар Камбож, Индонез, Таиланд, болон Вьетнам зэрэг дөрвөн оронд хvнээс шувууны томуу илэрснийг лабораторид хийсэн шинжилгээгээр нотлоод байна.
Єнгөрсөн хугацаанд Гонконгт хоёр удаа шувууны томуу илэрсэн байна. Хvн Н5N1 вирусээр халдварласан анхны тохиолдлыг 1997 онд бvртгэсэн бөгөөд 18 хvн уг вирусээр халдварлаж, 6 хvн нас баржээ. Гонконггт 2003 оны эхээр Хятадын өмнөд нутгаар аялж байсан гэр бvлийн хоёр хvн вирусээр халдварлаж, нэг нь нас барсан юм.
Хvмvvс хэрхэн вирусээр халдварладаг вэ?
Халдвартай шувуунд эсвэл шувууны ялгадсаас бохирдсон эд зvйл болон гадаргуунд шууд хvрч хавьтах нь өнөөгийн байдлаар вирус хvнд халддаг гол зам гэж vзэж байна. Єнөө хvртэл гадаа хvvхдийн тоглодог газар эсвэл гэр оронд чөлөөтэй орж гарч байдаг цөөн тооны шувуун сvрэгтэй олон өрхийн оршин байгаа хөдөө эсвэл алсагдмал газар шувууны томуугаар хvн өвдсөн ихэнх тохиолдол гарсан байна. Хэрэв халдвартай шувууны ялгадсанд их хэмжээний вирус байвал ялгадас эсвэл vvнээс бохирдсон байгаль орчноос вирусээр халдварлах эрсдэл их юм. Азийн орны ихэнх өрхийн хоол хvнс болон орлогын эх vvсвэр нь шувуунаас хамааралтай байдаг. Тиймээс олон өрх өвчний шинж тэмдэг илэрсэн шувууг худалдах, заазлах эсвэл хоол хvнсэндээ хэрэглэдэг байна. Vvнийг өөрчлөхөд их төвөгтэй байгаа юм. Шувууг өд сөднөөс нь салгах, нядлах, хvнсэнд ашиглахаар бэлтгэж янзлах явцад голдуу вирусээр халдварладаг байна.
Шувуу болон шувуун бvтээгдэхvvн идэхэд аюулгvй юу?
Тиймээ, гэхдээ шувууны томуу илэрсэн оронд урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авч хэрэгжvvлэх хэрэгтэй. Євчин гараагvй улс оронд Н5N1 вирус халдварлана гэж айлтгvй шувуу болон шувуун бvтээгдэхvvнийг ердийнхөөрөө бэлтгэж, хэрэглэж болно / зөв боловсруулж, ариун цэврийг сахих/
Шувууны томуу гарсан газар мөн л энэ бvтээгдэхvvнийг зөв боловсруулж, хоол хvнсэнд шувуу болон шувуун бvтээгдэхvvнийг горимын дагуу бэлтгэн аюулгvй ашиглаж болно. Н5N1 вирус нь халуунд их эмзэг байдаг. Ердийн температурт хоол хvнсийг болгоход /хvнсийг бvхэлд нь 70С/ вирус устдаг байна. Шувууны махыг /ягаан хэсэг vлдээлгvй/сайтар чанаж болгоно. Єндгийг ч мөн ялгаагvй “шарыг” нь гоожихооргvй болтол болгоно.
Хэрэглэгчид вирус шууд бусаар дамжиж болохыг мөн мэдэж байх хэрэгтэй. Тvvхий шувууны мах болон шувуун бvтээгдэхvvний шvvсийг хэрхэвч шууд ашиглаж болохгvй. Шувууны тvvхий мах болон бvтээгдэхvvнийг янзалж байгаа тохиолдолд, хоол бэлтгэсэн хvмvvс гараа сайтар угаах ёстой бөгөөд шувууны мах тавьж, янзалсан гадаргууг саван халуун усаар угааж, ариутгана.
Шувуунаас томуу илэрсэн газар тvvхий өндгийг хоол хvнсэнд хэрэглэж болохгvй, мөн жигнэж, чанаж дулаанаар болгож идэж болохгvй.
Шувууны томуу болгосон хvнснээс дамжихгvй. Н5N1 вирус бvхий шувууны мах болон бvтээгдэхvvнийг зөв болгож хэрэглэснээс хэн нэг нь вирусээр халдварласан тохиолдол одоогоор гараагvй байна.
Вирус шувуунаас хvнд хялбархан халддаг уу?
Vгvй. Шувууны томуу дэгдэснээс хойш 100 гаруй хvн томуугаар өвдсөн тохиолдол гарсан ч, томуугаар өвдсөн шувууны тоо толгойг бодвол энэ нь бага тоо юм. Вирусээр халдварлах эрсдэлд ижилхэн өртсөн хирнээ зарим хvн өвдөөд зарим нь өвдөхгvй байгаа шалтгааныг хараахан бvрэн тайлаагvй байна.
Тахлын аюулын тухайд?
Гурван нөхцөл бvрдсэн тохиолдолд тахал тархаж эхэлнэ: томууны вирусийн шинэ дэд бvлэг гарч ирсэн, энэ вирусээр халдварласан хvн хvндээр өвчлөх, вирус олон хvнд хялбархан, тогтвортой тархаж байгаа тохиолдолд. Н5N1 вирус нь эхний хоёр нөхцлийг бvрэн хангаж байгаа юм. Тухайлбал: хvмvvсийн хувьд энэ нь шинэ вирус / Н5N1 өмнө нь хэзээ ч хvмvvсийн дунд өргөн тархаж байгаагvй/ бөгөөд вирусээр халдварласан 100 гаруй хvний тал нь амиа алдаад байна. Н5N1 вирустэй төстэй тахлын вирус гарсан тохиолдолд vvнийг эсэргvvцэх дархлаа хэнд ч байхгvй.
Тахал гарах гурван нөхцөл дотроос, хvнээс хvнд халдахаас бусад нь хангагдаад байна. Шувууны томуугаар хvн өвдсөөр байвал Н5N1 вирус ийм хор нөлөөтэй болох эрсдэл байсаар байна. Шувуудын дунд ийм вирус оршсоор байвал ийм аюул нvvрэлсээр байх бөгөөд энэ байдал хэдэн жил vргэлжилж болох юм.
Н5N1 хэрхэн өөрчлөгдөж тахлын вирус болох вэ?
Вирусийн хvнд дамжих чадвар нь хоёр vндсэн механизмаар өсөн нэмэгддэг. Эхнийх нь хvн эсвэл гахай вирусээр халдварласан vед хvн болон томууны вирусийн хооронд генетикийн материал солилцдог “дахин төрөлжvvлэлт”-ийн тохиолдол. Дахин төрөлжvvлэлтийн vр дvнд бvрэн дамждаг тахлын вирус бий болж, тархалт нь гэнэт дэлбэрэх мэт томуугаар халдварласан олон тохиолдол илэрдэг байна.
Хоёр дахь механизм нь дасан зохицох мутацын илvv аажим явцтай, вирусийн хvний эсийг боох хvчин чадал нь халдварын явцад ихэсдэг байна. Дасан зохицох мутацийн vед эхэндээ томуугаар өвдсөн хvн бvлэг бvлгээрээ илрэх бөгөөд зарим тохиолдолд хvнээс хvнд халдсан байна. Энэ vед дэлхийн улс орон урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авч болно.
Хязгаарлагдмал тvвшинд хvнээс хvнд дамжих ач холбогдол нь юу вэ?
Шувууны аж ахуйд гарсан томуутай холбоотойгоор шувууны томууны вирус болон Н5N1 вирус хvнээс хvнд халдсан тохиолдол ховор ч гэсэн илэрсэн, гэхдээ vvнд харанга дэлдэх хэрэггvй. Вирус эхний хавьталттай хvрээнээс давсан эсвэл олон нийтийг өвчлvvлсэн тохиолдол огт гараагvй. Євчтэй хvнтэй маш ойр харилцаатай байснаар өвчин халдварладаг болохыг эдгээр тохиолдлын баримтууд харуулж байна. Ийм тохиолдлуудыг нарийн судлан шинжлэх шаардлагатай. Хvнээс хvнд халдварлах нь маш хязгаарлагдмал болохыг судалгаа харуулж байна. Ийм тохиолдлууд нь Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын тахлын эрсдлийг тогтоох судалгааг өөрчлөхгvй. Шувууны томуугаар гэр бvлийн ойр дотно гишvvд өвчилсөн тохиолдол хэд хэд байна. Гэр бvлийн гишvvд нь ижил амьтад, орчны эх vvсвэрээс эсвэл нэг нэгэндээ халдааснаас хvнээс хvнд дамжсан эсэхийг тогтоох ихэнхдээ боломжгvй байна.
Тахлын одоогийн эрсдэл хэр ноцтой байна вэ?
Томуугийн тахлын эрсдэл ноцтой байна. Н5N1 вирус нь Азийн ихээхэн хэсгийг бvсэлж хvн өвчлөх эрсдэл оршсоор байна. Хvн нэмж өвдөх тохиолдол бvр нь хvмvvст халдвар дамжих боломжийг нэмэгдvvлж ингэснээрээ тахал болон тархах аюулыг ойртуулж байна. Саяхан вирус тэжээвэр шувууд болон өмнө нь илэрч байгаагvй шинэ газар зэрлэг шувуудын дунд гарсан нь хvн өвчлөх боломжийг ихэсгэж байна. Дараагийн тахал хэзээ, аль хэр тархахыг урьдчилан хэлэх аргагvй, гагцхvv тахал гарч болох магадлал өсч байна.
Єөр санаа зовних асуудал бий юу?
Тийм ээ, хэд хэд.
Гэрийн нугаснууд өвчний шинж тэмдэг vзvvлэхгvйгээр өндөр өвчин vvсгэгч вирусыг их хэмжээгээр гаргаж байна. Одоогоор энэ вирус “чимээгvй” нөөцлөгдөж байгаа ч бусад шувуудад халдах явцыг уртасгаж байна. Энэ нь хяналтдаа байлгах оролдлогыг улам төвөгтэй болгож хvмvvсийг эрсдэлтэй vйлдэл хийхээс зайлсхийхийг сануулж байна.
1997, 2004 оны эхний vеийн Н5N1 вирустэй харьцуулахад одоогийн вирус нь туршилтаар өвчлvvлсэн хулгана, хорёк /сvvн тэжээлтэн загвар/-т илvv vхлийн аюултай, орчиндоо удаан амьдрах чадвартай байна.
Н5N1 нь улам тэлж шувууны томууны вируст тэсвэртэй гэж өмнө нь тооцогдож байсан сvvн тэжээлтэнд халдварлаж тэднийг устгаж байна.
Усны шувуу гэх мэт байгальд хадгалагдаж байгаа вирусын vйлдэл нь өөрчлөгдөж байж болзошгvй. 2005 оны хавар Хятадын төв хэсэгт байгальд 6000 нvvдлийн шувуу Н5N1 өндөр патонгенийн вирусаар өвчилж vхсэн нь жирийн бус, тааварлах аргагvй байсан. Ємнө нь нvvдлийн шувууд өндөр эмгэг vvсгэгч вирусээс vvдэн олноороо vхсэн тохиолдол хоёрхон удаа мэдэгдсэн: 1961 онд Ємнөд Африкт, 2002-2003 оны өвөл Хонг-Конгт / Н5N1/.
Тахал яагаад тийм аймшигтай вэ?
Томуугийн тахал нь маш хурдтайгаар бvх оронд тархаж чадах онцгой vйл явдал юм. Олон улсад тархаж эхэлсэн л бол ханиах, найтаахад л маш хурдтай тархдаг вирусаар халдварладаг учир тахлыг зогсоох аргагvй гэж vздэг. Євчилсөн хvмvvст өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө вирус нуугдаж агаараар дамжин олон улсад тархах эрсдэлтэй байдаг. Тахлын вирусээс vvдсэн өвчний хvнд хөнгөн байдал, vхэл авчирсан тоо хэмжээ нь маш их ялгаатай бөгөөд вирус тархахаас өмнө мэдэх боломжгvй. Урьд өмнө гарсан тахлын vед халдвар тархалтын хэмжээ нийт хvн амын 25-35 хувьд хvрч байсан. Шинэ вирус хөнгөн өвчин vvсгэдэг гэж сайнаар бодсон ч дэлхийн 2-7.4 сая хvн vхэх юм /1957 оны тахлын vеийн баримтаар тооцоход/. Илvv vхлийн аюултай вирус гарах магадлал өндөр байгаа юм. 1918 оны тахал онцгой байсан бөгөөд 40 сая хvн vхсэн. Энэ тахлын vеэр vхлийн тvвшин АНУ-д 2.5 орчим хувь байсан.
Тахлаар олон хvнд эрvvл мэндийн vйлчилгээ, эмчилгээ шаардлагатай болдог. Олон тооны ажиллагсад ажилдаа очиж чадахгvй байдал нь хууль сахиулах, харилцаа, холбоо гэх мэт чухал vйлчилгээнvvдийг саатуулдаг. Хvн ам H5N1 мэтийн вируст мэдрэмтгий /өртөмхий/ болох учир тодорхой хvрээнд өвлөлийн тvвшин хурдтай өсөх боломжтой. Энэ нь орон нутийн нийгэм эдийн засаг хэсэг хугацаанд уналтад орж болзошгvй гэсэн vг. Єнөөгийн худалдааны маш их харилцан хамааралтай тогтолцоо нь vvнийг улам ч гvнзгийрvvлнэ. Єнгөрсөн туршлагаас vзэхэд дэлхийн хоёр дахь тархалтын давалгааг жилийн дотор урьдчилан харах хэрэгтэй. Тахлын vеэр бvх улс орон онцгой байдлын нөхцөлд байх учир нэгэнтээ олон улсад тархалт эхэлбэл тухайн засаг захиргаа өөрсдийн хvн амаа хамгаалахад анхаарч байгалийн гамшиг, нэг хэсэг нутгийг хамарсан өвчлөл гарах vеийнх шиг улс орон хоорондоо тусламж vзvvлэх нь багасах магадлалтай.
Тахал гарах гэж байгааг сануулах хамгийн чухал дохио юу вэ?
Томуугийн шинж тэмдэг илэрсэн бvлэг өвчтөнvvд газар орон, цаг хугацааны хувьд ойр байдлаар илрэх нь хvнээс хvнд халдвар дамжиж байгааг илэрхийлж хамгийн чухал сануулах дохио болно. Энэ шалтгаанаар, H5N1-ээр халдварласан өвчтөнvvдийг асарч байсан эмнэлгийн ажилтнууд өвчилсөн нь тогтоогдвол хvнээс хvнд халдварлаж буйг илтгэнэ. Ийм тохиолдол гарвал шинжилгээг бататгах, эх vvсвэрийг тогтоох, хvнээс хvнд халдварлаж буй эсэхийг нягтлах vvднээс тухайн газар оронд тохиолдол бvрийг нэн даруй шинжлэн судлах шаардлагатай. ДЭМБ-ын итгэмжлэгдсэн лабораториудад вирусын судалгаа хийлгэх нь хvнд халдварлах чадамжийг нэмэгдvvлэх вирусын генийн болон бусад өөрчлөлтийг тодорхойлох замаар газар дээрх судалгаа шинжилгээг бататгана. Ийм ч учраас ДЭМБ халдвар гарсан орнуудад олон улсын судалгааны байгууллагад вирусээ явуулахыг дахин давтан хvсч байгаа билээ.
Вакцин боловсруулан гаргах, vйлдвэрлэх явц ямар байна вэ?
Тахлын вирусыг эсэргvvцэх vр нөлөө бvхий вакцин одоогоор гараагvй байна. Улирлын чанартай томуунд зориулсан вакциныг жил бvр vйлдвэрлэж байгаа хэдий ч энэ нь томуугийн тахлаас хамгаалахгvй. Хэдийгээр H5N1 вирусын вакциныг хэд хэдэн оронд боловсруулж байгаа ч худалдаанд гаргахад бэлэн болоогvй, тахал гарч эхэлснээс хойш хэдэн сар өнгөртөл вакцин их хэмжээгээр олж авах боломжгvй байх бололтой.
Туршилтын вакцин нь бvрэн хамгаалж чадах эсэх, янз бvрийн хэлбэр нь шаардлагатай антигены тоо хэмжээг хэмнэж чадах эсэхийг тогтоох эмнэлгийн зарим туршилтыг явуулж байна. Вакцин нь тахлын вирустай сайн нийцэх шаардлагатай учир шинэ вирус гарч, тахалыг зарлах хvртэл их хэмжээгээр худалдах бvтээгдэхvvнийг vйлдвэрлэж эхлэхгvй. Одоогоор дэлхий дээрх vйлдвэрлэлийн хэмжээ нь тахалын vеийн хэрэгцээнээс хамаагvй доогуур байна.
Эмчилгээнд ямар эм хэрэглэх боломжтой вэ?
Оселтамивир / худалдаанд Тамифлv нэрээр танил/ занамивир / худалдаанд Реленза нэрээр танил/ гэсэн хоёр эм /нерв барих ангилал/ улирлын томуугаас vvдсэн өвчлөлийн vргэлжлэх хугацаа, хvндрэлийг бууруулж чадна. Энэ ангилалын эмийн vр нөлөө нь эрт хэрэглээнээс хамаардаг /шинж тэмдэг мэдэгдсэнээс хойш 48 цагийн дотор/. H5N1 вирусаар өвчилсөн хvний хувьд эрт хэрэглэснээо амь гарах боломжийг нэмэгдvvлдэг, гэхдээ эмнэлгийн баримт хязгаарлагдмал байна. H5N1 вирусыг нерв /ноироминидейс/ барих эмэнд мэдрэмтгий гэж vздэг. Вируст тэсвэртэй байдал нь эмнэлгийн туршилтаар тийм их байгаагvй ч тахлын vеэр өргөн хэрэглэх vед тогтоогдох бизээ.
Вирусын эсрэг хуучны ангилалын эмнvvд М2 –ыг томуугийн тахлын эсрэг хэрэглэх боломжтой хэдий ч ийм эмэнд тэсвэртэй чанар хурдан хөгжиж болох бөгөөд энэ нь томуугийн тахлын эсрэг vр нөлөөг ихээхэн хязгаарлах юм. Одоо тархаад байгаа H5N1 нь М2 эмэнд бvрэн тэсвэртэй байна. Гэхдээ шинэ вирус гарч ирвэл М2 vр нөлөөтэй байж болох юм.
Нерв барих эмийн хувьд гол шаардлага нь /шахалт/ vйлдвэрлэлийн хязгаарлагдмал байдал, олон улс орны хувьд vнэ нь хэт өндөр байдагт оршино. Саяхан дөрөв дахин нэмсэн одоогийн vйлдвэрлэлийн хvчин чадлаар бол дэлхийн хvн амын 20 хувийг эмчлэхэд хvрэлцэх озелтамивир-ыг vйлдвэрлэхийн тулд 10 жил хэрэгтэй. Озелтамивир-ыг vйлдвэрлэх явц нь нарийн тvвэгтэй, цаг их шаарддаг, бусад төхөөрөмжөөр хялбар орлуулах боломжгvй.
H5N1-аар өвчилсөн тохиолдолд ажиглагддаг vхлийн аюултай ихэнх уушигны vрэвсэл вирусын нөлөөгөөр vvдсэн, антибиотикээр эмчлэх боломжгvй байдаг. Тэртусмаа томуу нь голчлон уушигний бактерийн хоёр дахь өвчлөлтэй хосолсон байдаг учир антибиотик нь уушигны vрэвслийн хожуу vеийн илрэлд амь насыг аварч болох юм. ДЭМБ антибиотикийн зохих хангамжийг урьдаас бvрдvvлэх нь урьдчилан харсан хэрэг гэж vзэж байна.
Тахлаас урьдчилан сэргийлж болох уу?
Хэн ч vvнийг лавтай мэдэхгvй. Тахлаас сэргийлэх хамгийн сайн арга бол шувууны биеэс вирусыг зайлуулах /шувууг вирусгvй болгох/, гэхдээ vvнийг ойрын ирээдvйд хийж чадна гэдэг улам ч эргэлзээтэй болж байна.
Vйлдвэрийн хандиваар ДЭМБ 2006 оны эхээр гэхэд 3 сая эмчилгээний курсэд хvрэлцээтэй вирусын эсрэг эмийн нөөцтэй болно. Эдгээр эмийг бvрэн халдвартай вирус гарах эрсдлийг бууруулах эсвэл вакцины хангамж нэмэгдтэл цаг хожиж наад зах нь олон улсад тархах явцыг удаашруулахын тулд тахал эхлэхэд ойртсон vед хэрэглэж болохыг математикийн загварт vндэслэсэн сvvлийн судалгаанууд өгvvлж байна. Урьд өмнө туршиж байгаагvй эл стратеги амжилттай болох эсэх нь урьдчилан мэдэх аргагvй тахлын вирусын эхэн vеийн vйл хөдлөлөөс хамаарна. Тvvнчлэн анх өвчин гарсан газрыг сайн ажиглах, уялдаа холбоо, тухайн газар орох, гарах хөдөлгөөнийг хориглож чадах эсэхээс амжилт хамаарна. ДЭМБ-ын вирусын эсрэг вакцины нөөцийг ашиглан эхэн vеэс нь хөндлөнгөөс оролцон магадлалыг нэмэгдvvлэх нь амжилттай авчирна, ялангуяа цаг хугацаа, орон зайн хувьд ойр холбоотой тохиолдлуудыг илрvvлж өвчлөл гарсан улс оронд хийх ажиглалтыг сайжруулах хэрэгтэй.
ДЭМБ ямар арга хэмжээг санал болгож байна вэ?
2005 оны 8 дугаар сард ДЭМБ шувууны томуугийн тахалын аюулын эсрэг авах арга хэмжээг санал болгосон баримт бичгийг бvх улс оронд илгээсэн. Санал болгосон арга хэмжээнvvд нь vндэстний бэлэн байдлыг гvнзгийрvvлэх, тахлын вирус гарах боломжуудыг багасгах, эртнээс анхааруулах тогтолцоог сайжруулах, олон улсад тархаж эхлэх явдлыг удаашруулах, вакцин боловсруулах явцыг хурдасгахад чиглэсэн байна.
Дэлхий зохих бэлтгэлтэй байгаа юу?
Vгvй, Бараг хоёр жил vргэлжилж буй урьдчилсан анхааруулгыг эс тооцвол дэлхий тахлын vеэр өөрийгөө хамгаалахад муу бэлтгэгдсэн. ДЭМБ бvх улсыг бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулахыг шаардсан хэдий ч 40 улс л биелvvлсэн. Мөн вирусын эсрэг эмийн нөөц бvрдvvлэх зохих эх vvсвэртэй улс орнууд тахал гарч эхэлэх vед хэрэглэхийг ДЭМБ даалгасан. 30 орчим улс эдгээр эмийг их хэмжээгээр худалдан авч байгаа ч vйлдвэрлэгчдэд захиалгыг нэн даруй биелvvлэх хvчин чадал байхгvй байна. Одоогийн хандлагаар бол хөгжиж буй ихэнх улс тахлын vед вирусын эсрэг эм, вакцингvй байх болно.