“Шувууны томууг сурвалжлах нь”сэтгүүлчдэд зориулсан сургалт болж өнгөрлөө

“Глоб Интернэшнл” ТББ 11-р сарын 8-10-ны хооронд “Шувууны томууг сурвалжлах нь” сэтгvvлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Онол, практик хосолсон энэ сургалтанд эрvvл мэндийн чиглэлээр дагнан бичдэг мөн халдварт өвчний голомтод ажилаж байсан туршлагатай хот хөдөөгийн 20 сэтгvvлч оролцож, шувууны томууны талаарх мэдлэгээ дээшлvvлэв.

Сургалтын vеэр Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргvvцэн судлах төвийн Ерөнхий захирал Профессор Д.Отгондаваа, мөн Хvнс Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хvрээлэнгийн ахлах ажилтан профессор Ж.Бэх-Очир нар Шувууны томууны ажиглалт, онц байдлын бэлэн байдал, Адуу бохирдсон уснаас H5N1 вирус халдах эрсдэл бий юу? зэрэг сэдвээр лекц уншиж, сэтгvvлчидтэй санал солилцлоо.

Мөн сургалтын vеэр сонин, телевиз, радиогийн гурван бvлэгт хуваагдсан сэтгvvлчид шувуун аж ахуйн “Бөхөг” компани, тэр хавийн хувийн аж ахуйн байдалтай танилцаж, мэдээ бэлтгэн “Интерньюс” сvлжээний сургагч багш Сонитай ярилцаж, цаашид энэ сэдвээр ямар өнцгөөс бичиж болох талаар санал солилцов.

Хотын төвөөс 40 гаруй километрийн зайд орших “Бөхөг” компанийн эргэн тойронд буюу шувуун аж ахуй төвлөрсөн энэ газар шувууны томуунаас урьдчилан сэргийлэх ямар нэг зурагт самбар байхгvй байгаа, мөн шувууны сангасыг зайлуулах тал дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар сэтгvvлчид өөрсдийн бэлтгэсэн мэдээндээ дурдлаа.

Євчний талаарх иргэдийн мэдлэгийг дээшлvvлэх аяны хvрээнд “Глоб Интернэшл”ТББ ЮНИСЕФ, Калифорнид төвтэй “Интерньюс”сvлжээний санхvvжилтээр, мөн Эрvvл мэндийн яамтай хамтран энэ сургалтыг зохион байгуулсан юм.

Єнөөгийн байдлаар Камбож, Индонез, Таиланд болон Вьетнам зэрэг дөрвөн оронд хvнээс шувууны томуу илэрснийг лабораторид хийсэн шинжилгээгээр нотлоод байна. Хvн H5N1 вирусээр халдварласан анхны тохиолдлыг 1997 онд бvртгэсэн бөгөөд 18 хvн уг вирусээр халдварлаж, 6 хvн нас баржээ.

Эх сурвалж:
“Глоб Интернэшнл” ТББ