Цагдаагийн Ерөнхий газрын дарга хурандаа М.Ганболд танаа
2006/10/31
2006. 10. 30 Улаанбаатар хотШаардлага хvргvvлэх тухай
2006 оны 10-р сарын 26-аас 27-нд шилжих шөнө иргэний нийгмийн хөдөлгөөний жагсаал цуглааныг сурвалжилж байсан “Єдрийн сонин”–ы сэтгvvлч Г.Эрдэнэбат, Б.Хажидмаа, гэрэл зурагчин Я.Аранжинбаатар, “Ардын эрх” сонины гэрэл зургийн сурвалжлагч Ш.Гэрэлсайхан зэрэг 5 хvнийг цагдаагийн ажилтнууд баривчилж, сэтгvvлчид тэр дундаа эмэгтэй сэтгvvлчийн эрх чөлөөнд ноцтой халдан, ажлын багаж хэрэгсэл болох гэрэл зургийн аппаратыг нь эвдсэн хэрэг гарлаа.
Сvvлийн vед ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчдийн мэргэжлийн эрхэнд халдан саатуулсан, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчийг эвдсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсанд “Глоб Интернэшнл” ТББ нэн санаа тvгшиж байна.
Нийгэмд vvссэн олон нийтийн анхаарлын төвд байгаа нөхцөл байдлын тухай vнэн бодитой мэдээлэл авах гэсэн олон нийтийн эрэлт хэрэгцээ хангах vvргийг сэтгvvлчид хvлээдэг. Сэтгvvлчийн ажил vvргээ гvйцэтгэх нөхцлөөр хангах, иргэдэд vнэн бодитой мэдээлэл хvргэхэд саад хийхгvй байх нь цагдаагийн байгууллагын vvрэг билээ.
“Vнэнийг эрхэмлэж, vнэнийг мэдэх гэсэн олон тvмний эрхийг хvндэтгэх нь сэтгvvлчийн нэн тэргvvний vvрэг” болохыг ардчилсан нийгэм хvлээн зөвшөөрлөг. Энэ vзэл баримтлал, зарчмыг манай улсын Vндсэн Хууль, бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан байдгийг та мэднэ. Тухайлбал, Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дугаар зvйлд “Єөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн тохиолдолд гэмт хэрэг гэж vзэн эрvvгийн хариуцлага хvлээлгэхээр заасан байдаг. Ажил vvргээ гvйцэтгэж явсан сэтгvvлчийн эрх чөлөөнд халдсан, хууль бусаар тvр саатуулсан, сэтгvvлчийн гэрэл зургийн аппаратыг эвдэлсэн зэрэг нь Эрvvгийн хуулинд заасан гэмт хэргийн бvрэлдэхvvнийг хангасан байхыг vгvйсгэхгvй.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Таныг сэтгvvлчдийн эрхийг зөрчсөн цагдаа нарт арга хэмжээ авч, цаашид сэтгvvлчдийг олон тvмний өмнө хvлээсэн vvргээ биелvvлэхэд нь саад хийхгvй байх талаар шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байна.
Хvндэтгэн ёсолсон………………………………..Х.Наранжаргал
/“Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн /