Сэтгүүлчийг хорьж баривчлав

2006.10.29
Монголын чөлөөт ахмадын холбооны тэргvvн Г.Баасанг суллахыг шаардаж иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид 2006 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутаас Улаанбаатар хотын төв гудамжны замын хөдөлгөөнийг хааж гэр барьж жагсаал цуглаан хийжээ. Хууль хяналтын байгууллагынхан жагсаал цуглаан зохион байгуулагчдыг тарахыг удаа дараа шаардсан боловч биелvvлээгvй тул мөн өдрийн шөнө буюу 2006 оны аравдугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00.50 минутаас цагдаагийн албан хаагчид албадан тараажээ.

Энэ vйл явцыг сурвалжлахаар албан vvргээ гvйцэтгэж явсан “Єдрийн сонин”-ны сурвалжлагч Г.Эрдэнэбат, Б.Хажидмаа, фото зургийн сурвалжлагч Я.Аранжинбаатар, “Ардын эрх” сонины фото зургийн сурвалжлагч Ш.Гэрэлсайхан нарын 5 сэтгvvлчийг хууль бусаар баривчлан саатуулжээ. Цагдаа нар сэтгvvлчдэд ажил vvргээ тайлбарлах зав өгөлгvйгээр жагсагчидтай хамт хоморголон баривчлахдаа хvч хэрэглэж, зодож занчин, аппарат хэрэгсэлийг нь эвдэн сvйтгэж, бичиг баримтыг нь хураан авчээ. Тэд нарыг хоёр цагийн турш хорьж байгаад суллан тавьжээ. Энэ тухай “Єдрийн сонин”-ны сурвалжлагч Г.Эрдэнэбат хэлэхдээ “Биднээс цагдаагийн нэг ч албан хаагч vнэмлэх бичиг баримтаа vзvvлэхийг шаардаагvй. Харин ч гаргаад vзvvлсэн бичиг баримтыг маань vл тоомсорлон авч хаяад, аппарат хэрэгслийг хураан авах гэж ноцолдож байгаад эвдэн сvйтгэсэн. Дараа нь биднийг жижиг оврын машинд чихэж авч явсан. Манай сонины эмэгтэй сурвалжлагч Б.Хажидмааг бороохойгоор зодож занчин нvvр ам биенд гэмтэл учруулсан” гэв. Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Даваахvv хэлэхдээ “Жагсаал цуглааныг хууль журмын дагуу тараасан. Ямар нэгэн хvч хэрэглэсэн зvйл байхгvй. Сэтгvvлчдийг хоморголон баривчилсан тал бий. Гэхдээ жагсагчдаас тэднийг тэр болгон яаж ялгаж таних юм бэ? Ямар тэдний духан дээрээ сэтгvvлч гээд биччихсэн байгаа биш” гэж хэллээ.

Дээрх vйл явдалтай холбогдуулан “Єдрийн сонин”-ны редакцаас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, эрх баригчдад хандан шаардлага тавьж, сэтгvvлчдэд хандан уриалга гаргасан байна. Мөн МСНЭ-ээс мэдэгдэл гаргаж “Энэ нь ажил vvргээ албан ёсоор гvйцэтгэж, болсон явдлыг уншигч тvмэндээ бодит vнэнээр хvргэх гэсэн сэтгvvлчдийн эрх чөлөөнд халдсан балмад vйлдэл мөн. Нөгөөтэйгvvр шударга, vнэн мэдээллийн эрх чөлөөг хаах гэсэн хавчин шахах арга юм гэж МСНЭ цагдаагийн эл муйхар явуулгыг эрс буруушааж байна” гэж тэмдэглэжээ.

Г.Энхбаатар