“Глоб Интернэшнл” ТББ “Шувууны томууг сурвалжлах нь” сэдэвт сэтгvvлчдэд зориулсан сургалтыг 2006 оны 11-р сарын 8-10-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Шувууны томууг нарийн нягт, мэргэжлийн тvвшинд мэдээлж, сурвалжлах ур чадварыг сэтгvvлчдэд зэмшvvлэхэд сургалтын зорилго оршиж байна.
Шувууны томуу гарах эрсдэлтэй Хөвсгөл, Увс, Дархан, Орхон, Дорнод, Сvхбаатар, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Баян-Єлгий, Говь-Алтай, Булган зэрэг аймгуудаас тус бvр нэг сэтгvvлч буюу нийт 12, Улаанбаатараас 8 сэтгvvлч энэ сургалтанд оролцоно. Эрvvл мэндийн сэдвээр бичдэг, энэ салбараар цаашид дагнан бичих сонирхолтой, мөн орон нутагт шувууны томуу гарсан тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ өвчний талаар мэргэжлийн тvвшинд, нягт нямбай мэдээ материал бичиж, идэвхтэй ажиллах хvсэлтэй сэтгvvлчдийг бид энэхvv сургалтанд оролцуулах бодолтой байна.
Монголд дор хаяж шувууны томууны хоёр тохиолдол бvртгэгдээд байна. “Глоб Интернэшнл” ТББ иргэдийн мэдээлэл хvртэх боломжийг сайжруулах, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр ажилладаг АНУ-ын Калифорни муж улсад төвтэй “Интерньюс”ашгийн бус олон улсын сvлжээний тусламжтайгаар, мөн Монгол дахь ЮНИСЕФ, Эрvvл мэндийн яамтай хамтран энэ сургалтыг зохион байгуулах юм.
Гурван өдөр vргэлжлэх сургалтанд оролцох орон нутгийн сэтгvvлчийн ирж очих унааны зардал, байр, өдөрт нэг удаагийн хоолны зардлыг төслөөс гаргах юм.
Сургалтанд оролцох хvсэлтэй хvмvvс дараах маягтыг бөглөн Глобын бvсийн мониторчид өгөх буюу манай хаягаар илгээнэ vv. Бидэнд илгээсэн маягтыг харгалзан сургалтанд оролцох сэтгvvлчийг сонгож, холбоо барина.
Манай хаяг: Соёлын Төв Єргөө, Г байр 3 давхар, Улаанбаатар-210620-А
Холбоо барих утас: 324627, 324764
Мэйл хаяг: garav@globeinter.org.mn
bayan@magicnet.mn
gandamba@yahoo.com
Дэлхийн 70 гаруй оронд vйл ажиллагаа явуулдаг 23 оронд салбартай Интерньюс олон улсын сvлжээний талаарх дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.internews.org/about/default.shtm
Эх сурвалж: “Глоб Интернэшнл”ТББ