“Глоб Интернэшнл” ТББ 10-р сарын 20-нд “Олон нийтийн радио, телевиз мониторингийн тайланг”-ийн нээлттэй хэлэлцvvлгийг Хэвлэлийн Хvрээлэнд зохион байгууллаа. Хэлэлцvvлэгт телевизийн сэтгvvлч, МОVНРТ-ийн хамт олон болон Vндэсний Зөвлөлийн /VЗ/ гишvvд, ННФорум, МСНЭ-ийн төлөөлөгчид 20 орчим хvн оролцож, тайлангийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
“Глоб Интернэшнл” ТББ ОНРТ-ийн хуулийн төслийг боловсруулахад анхнаасаа идэвхтэй оролцсоны хувьд хуулийн хэрэгжилтийг анхааралтай ажиглаж байгаа юм. Хууль хэрэгжих явцад алдаа гарсан гэж vзэн, мөн vvнийг засч залруулах талаар холбогдох байгууллагад хандан гаргасан дvгнэлт зөвлөмжvvдийг бодитой болгох vvднээс хэлэлцvvлгийг зохион байгууллаа.
Тайлангийн шилжилтийн vеийн тулгамдсан асуудлууд гэсэн хэсэгт ОНРТ-ийн VЗ-ийн хараат бус байдал, VЗ ба Тvр Хорооны тэмцэл, Ерөнхий захирал, Эдийн засгийн хараат бус байдал, Олон нийтийн өргөн нэвтрvvлэг ба бие даасан студи, Хяналтын Зөвлөл, Єргөдлийг шалгах хорооны талаар, мөн дvгнэлт болон зөвлөмж хэсэгт УИХ, Засгийн газар, Монгол Улсын Дээд шvvх, VЗ, Тvр хороо, донор болон олон улсын бусад байгууллагад хандан зөвлөмж гаргасан байна.
Тайланд сонирхлын зөрчил гэж юу вэ? мөн vvнээс гарах арга зам, хамт олны төлөөлөгч гэж хэн бэ? VЗ ОНРТ-ийн 700 ажиллагсдын эсвэл олон нийтийг буюу 2,5 сая хvний эрх ашгийн алиныг төлөөлөх вэ? эдгээрийг олон улсын хэмжээнд хэрхэн томъёолсон байдаг талаар тусгаж өгсөн бол илvv vр дvнтэй болох байлаа хэмээн VЗ-ийн гишvvн О.Эрдэнэ-Єлзий ярив.
VЗ-ийн гишvvн Г.Цэрэнпvрэв “Мониторингийн тайлан боловсруулж, хэлэлцvvлж байгаад их талархаж байна. Тайлангийн хандивлагч байгууллагаас техник, технологийг шинэчлэх зэрэг бусад асуудлаар тусламж хvссэн хэсгийг дэмжиж байна. Харин тайланд бичсэнчлэн Хяналтын Зөвлөлийг VЗ-өөс бус гаднаас бvрдvvлбэл аливаа асуудлаар шийдэлд хvрэхэд улам төвөгтэй байх болов уу”.
Хамт олны төлөөлөгч Бадамсамбуу: “Vндэсний Зөвлөл, хамт олны хооронд vл ойлголцол байгаа нь тэдний харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгvйтэй холбоотой. ОНРТ эдийн засгийн, бvтцийн, бодлогын хувьд хараат байна.”
“ОНРТ-ийн тухай хуулийн 21.5 зvйлд заасны дагуу Vндэсний Зөвлөлийн гишvvдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар VЗ-ийн гишvvдийг нэр дэвшvvлдэг. Энэ заалт тэднийг хараат болгосон. Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж ОНРТ-ийн Ерөнхий захирал асан С.Мягмар ярив.
“МVОНРТ шилжилтийн vеийн ярвигтай чухал vед ажиллаж байгаа VЗ-ийн ил тод байдлыг дэмжсэн алхамуудыг бид vгvйсгээгvй. Гэхдээ VЗ-ийн гаргаж байгаа аливаа шийдвэр хамт олонд хvрэхгvй байгаа нь телевиз, радиогийн ажилчидтай уулзах явцад ажиглагдсан. Хамт олны дэмжлэггvйгээр цаашид ажлаа vргэлжлvvлэхэд төвөгтэй” хэмээн “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал хэлэлцvvлгийн vеэр мэдэгдэв.
Глоб Интернэшнл” ТББ Нээлттэй Нийгэм Форум, ННХ-ийн хэвлэл мэдээллийн бvсийн дэмжлэгээр хэрэгжvvлж буй vзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчилд хийж буй мониторингийн төслийн хvрээнд энэхvv мониторингийн тайланг боловсруулав.
“Олон нийтийн радио, телевиз мониторингийн тайланг”-ийн нээлттэй хэлэлцүүлэг болов
2006/10/26